Хаягдлын удирдлагын төвийн ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-Үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хаягдлын удирдлагын төвийн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Хаягдлын удирдлагын төвийн ашиглалт ба засвар үйлчилгээний стандарт ажлын журмыг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Бүх ажлууд болон ажлын байруудад ЭМААБО-ны эрдслийн үнэлгээ хийж, эрсдлийг үнэлэн нягтлах, ноцтой эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд тогтмол оролцох
  • Бүх өндөр эрсдэлтэй болон засвар үйлчилгээ, ашиглалтын байнга давтагддаг ажлуудыг стандарт ажлын журамтай болгох ба түүнийг ашиглах тал дээр ажилчдыг сургаж дадлагажуулан, ур чадвартай болгох
  • ХУТ (Хаягдлын удирдлагын төв)-ийн аюулгүй ажиллагаатай холбоотой осол зөрчилийн судалгаа болон шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оролцох
  • Хог хаягдлыг нэгтгэн дүгнэх, бүртгэх, хог хаягдлын бүтээгдэхүүнийг шалгах
  • Хог хаягдлын удирдлагын асуудлууд, дахин боловсруулах боломжийн талаар зөвлөгөө өгч чиглүүлэх
  • Хог хаягдлын устгалын шинэ төлөвлөгөө боловсруулах, ухуулан сурталчилах ба хэрэгжүүлэхэд туслах
  • Хог хаягдлыг устгах үйл ажиллагааны тээвэрлэлт, ачилт буулгалт, устгал, ангилан ялгах зэрэгт баримталж байгаа одоогийн дурэм журам мөрдөгдөж байгаа эсэхийг нягтлах, хангаж ажиллах,
  • Хог Хаягдлын Удирдлагын Төвийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг зохицуулах
  • Хог хаягдлын бууруулах болон дахин ашиглах зорилтыг хангахад чиглүүлэх
  • Дээд албаны менежерүүдэд хог хаягдлын тухай мэдээлэл, статистик үзүүлэлт болон гүйцэтгэсэн тайланг танилцуулах
  • Тоног төхөөрөмжийг арчлах, ашиглах ба ажлыг чанартай гүйцэтгэх соёлыг нэмэгдүүлэх, хэвшүүлэх
  • Уурхайн талбарын дэд бүтэц үйлчилгээний хэсгийн инженер, ахлах ажилтан, Дэд бүтцийн завсар үйлчилгээний төлөвлөгчид болон засвар үйлчилгээний багийнхантай нягт уялдаа холбоотой ажиллана

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Өдөр тутмын төлөвлөгөө, хуваарь, аюулгүй ажиллагааны холбогдох шаардлага, тэдгээрийг үйл ажиллагааны харьяалагдах чиглэлд ашиглах талаар ойлголттой байх
  • Англи хэл дээрх үг хэллэгийг ашиглан харилцан ойлголцож чаддаг байх
  • Өөрийн ажил үүрэг, туршлагатай холбоотой сэдвийн хүрээнд богино хэмжээний текстийг Англи хэлээр бичдэг байх
  • Эрүүл мэнд, Байгаль орчны мэргэшсэн болон мэргэжлийн сургалтуудад хамрагдсан бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.