Хаягдлын Сангийн Ерөнхий Зөвлөх
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Оюу толгойн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт – Хүдрийн Хаягдлын Далан болон Гидргеологийн хэлтэст- Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Хаягдлын Сангийн Ерөнхий Зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь далангийн дунд болон урт хугацааны төсөл судалгааны ажилуудыг хариуцан ажиллах, шаардлагатай дүрэм журамуудын хэрэгцээ шаардалагуудыг тодорхойлон төлөвлгөөнд оруулах, эдгээр төсөл судалгаа болон шаардлагатэй хамааралтай хамтран ажиллах багууд болон хүмүүстэй харилцах харилцааг зохицуулах, бусад далангын техникийн болон үйл ажиллагааны багуудад шаардлагатай үед дэмжлэг болох болон хаягдлын сан болон усан сангуудын аюулгүй удирдлагийн тогтолцоог хангахад зориулж, хяналт болон төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлж , байгууллагын дүрэм журам, зааварчилгааг даган багынхаа зорилтод нийцэж ажиллана.
Уг ажилын байр нь хаягдлын болон усны далангуудын олон улсын болон бусад улс орнуудын стандард шаардлагууд болон тэдгээрийн шаардлага шалтгаануудын талаар мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай ба, уг стандардууд нь, Рио Тинто ын D5 стандарт, ANCOL, CAD болон GISTM ууд байж болно.
Мөн, усан сангуудын болон Хаягдлын сангуудын геотехникийн хуваарьт болон хуваарьт бус аудитууд, хяналт шалгалтууд, техник үзлэг хяналтууд хийгдэхэд голлох үүрэгтэй материал бэлдэх, зохион байгуулах үүрэг гүйцэтгэн шаардлагатай авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана.
Үүрэг даалгавар
Хаягдлын сангийн Ерөнхий Зөвлөх нь ХХБ-ийн судалгаа, төслийн багийг ахлах бөгөөд ерөнхий TSF-тэй холбоотой урт хугацааны төлөвлөлт, судалгаа, түүний дотор хаалтын судалгаа, (OOM) болон ХС-н насжилттай холбоотой ТЭЗҮ, бусад судалгаа, төслүүд, олон улсын далангын стандарт болох GISTM ийн хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулах, цаашдын мастер төлөвлгөөнд оруулах болон Уурхайн хаягдлын менежментийн төлөвлөгөөний (TMP) үр нөлөөтэй байдлыг хянах зэрэгт үүрэг хүлээнэ. Энэхүү ерөнхий ажил үүргийн хүрээнд дараах тусгай үүрэг хариуцлагуудыг тодорхойлсон болно:
Дунд болон Урт хугацааны төсөл судалгаанууд:
- Дунд болон урт хугацааны төслүүдийн төслийн удирдлагыг хийх үүнд, цаашдын далангийн хувилбаруудын судалгаа орно
- Далангын технологийн боломжын судалгаануудыг хийх гэх мэт төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай гэрээт болон бусад OT ийн болон RT ийн багуудтай хамтрах харилцаа, хамаарлыг зохицуулан ажиллана
- Урт хугацааны суурь судалгаа, мэдээлэл цуглуулах, модель загварчлалын мэдээллүүд цуглуулах ажилуудыг ерөнхий мастер төлөвөлгөө болон богино хэмжээний төлөвлөгөөнүүдэд оруулах ажилуудыг зохицуулж гүйцэтгэх багуудад ерөнхий дэмжлэг үзүүлэх.
- Нэгдсэн далангийн ерөнхий мастер төлөвлөгөөг шинэчлэх, хөтлөх, холбогдох хүмүүсээс мэдээллүүдийг авах, буцааж мэдээлэх гэх мэт харилцаануудыг хариуцан гүйцэтгэх.
- TC1 хаалтын нөхөн сэргээх туршилтууд болон холбогдох хаалтын судалгаа удирдан зохион байгуулах.
- TC1 хаалтын зураг төсөл, төлөвлөлт, хэрэгжилтийг дуусгах.
- Далангын барилгын материалын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардлагатай судалгаа төслүүдийг удирдан хэрэгжүүлэх, зөвшөөрөл бичиг баримтыг авах ажилд дэмжлэг үзүүлэх, жил болгон стратеги төлөвлөгөөг хянан сайжруулах.
Богино болон дунд хугацааны төсөл судалгаанууд:
Зөвшөөрөл:
- Хөндлөнгийн техникийн хяналтын хороо (ITRP) болон бусад хяналт шалгалтаас гарсан арга хэмжээ, дунд болон урт хугацааны судалгаануудыг удирдан зохион байгуулах.
- Олон улсын болон засгийн газрын бусад бүх аудит, үнэлгээнд дэмжлэг үзүүлэх.
- Palantir болон Archer системийг ашиглан нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэх.
- Уурхайн хаягдлын ашиглалтын хугацаанд шаардлагатай аливаа шинэ үүрийг багтаасан (жишээлбэл, шинэ үүрийн газрын зөвшөөрөл гэх мэт) жилийн зураг төсөлд орон нутгийн иргэд, төрийн байгууллагуудын зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн нийцлийг баталгаажуулах.
Төсөв:
- Дунд болон урт хугацааны зардал хэмнэх, оновчтой болгох судалгаа, төсөл хэрэгжүүлэх.
- Жилийн 3-р улирлын CAPEX төлөвлөлт, төсөөлөл, төсвийг бэлтгэх, батлах үе шатанд дэмжлэг үзүүлэх.
- Жил бүрийн хэлтсийн төсөв боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
Тавигдах шаардлага
- Уул уурхай , Барилгын эсвэл Геотехникийн инженерийн болон Төслийн удирдлагын бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- 10-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Барилга байгууламжийн төслийн удирдлагын туршлагатай бол давуу тал.
- Төслийн удирдлага, Геотехник болон хөрсний механикийн ахисан түвшиний мэдлэгтэй байх
- Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) байх
- MS office programm дээр ажиллах ур чадвартай байх
- Баг бүрдүүлэх, манлайлах өндөр ур чадвартай байх
- Олон талт ажил үүргийг нэг дор гүйцэтгэх , ажлыг ач холбогдлоор нь эрэмблэх ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.