Хаягдлын далангийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2023-01-13
Хаалтын огноо: 2023-01-27 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн – Далан болон Гидрогеологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин, уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах болон Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хаягдлын далангийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

Хаягдал Хадгалах Байгууламжийн ахлах инженер нь дараах тодорхой үүрэг болон хариуцлага хүлээнэ.

  • Ажлын байран дахь хувийн хариуцлага, мэдлэг дээр тулгуурлан аюулгүй байдлыг хангажажлын соёлыг дээшлүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалахасуудлуудад хариуцлагатай, идэвхтэй хандлагыг бий болгох
  • Хаягдал хадгалах байгууламжийн (ХХБ) барилгын үе шат, хаягдал хаях хуваарь, ус хэмнэх хамгийн оновчтой стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх. Жишээ нь ХХБ-нТөлөвлөлт нь ХХБ-н барилга, үйл ажиллагаа, ил уурхайн үйл ажиллагаа, чанарын хяналт, чанарын баталгаа, байгаль орчин, орон нутгийн харилцааболон бусад багуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
  • ХХБ-н үйл ажиллагааны багт дэмжлэг үзүүлэх,Хөндлөнгийн болон Үйл ажиллагааны хяналтынүр дүнг нягтлан шалгах, тэднээс гарсан саналуудыг хэрэгжүүлэх,ХХБ барих найдвартай байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх.
  • ХХБ-н загварын(дизайн) инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах
  • Хүдрийн хаягдал , усны менежментийн найдвартай байдлыг хангахын тулд процессын оновчлол , арга зүй болон технологийн программуудыг оновчлох.
  • Хаягдал хадгалах байгууламж барилгын ажилтай холбоотой үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • ХХБ-ийн удирдлагын баг болон бусад харилцагч багууд болох баяжуулах үйлдвэр, уурхайн үйл ажиллагааны баг, дэд бүтэц болон гэрээт байгууллагынхооронд нээлттэй харилцаа бий болгож ажлын таатай орчинг бий болгох

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер, Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Уурхайн үйлдвэрлэлд мэргэжлээрээ 5 дээш жил ажилласан туршлагатай байх
  • Холбогдох уул уурхайн 3D зураглалын программууд дээр ажилласан туршлагатай байх
  • Майкрософт Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны соёлыг эрхэмлэдэг байх

Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.