Хаягдал хадгалах байгууламжийн инженер

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагааа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Хаягдал хадгалах байгууламжийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ ажлын байрны гол зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н “ногоон” зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх,
  • Хүдрийн хаягдал хадгалах байгууламжийн барилгын үйл ажиллагаа чанар стандарт,зураг төсөл, дизайны дагуу явж байгаа эсэх дээр өдөр тутмын хяналт тавьж ажиллах
  • Инженерийн шинэ төсөл үйл ажиллагаанд гар бие оролцон хариуцаж явах
  • IC хуралд оролцож батлуулах шаардлагатай төслийн бичиг баримт боловсруулж бэлдэх, төсөв батлуулах.
  • Далангийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа АСЖ-ын хугацаа сунгалт, сайжруулалт, бичиг баримтын баталгаажуулалт дээр хариуцаж ажиллах
  • Далангийн дозерууд дээр суурилуулсан CAT minestar GPS системийн өдөр тутмын ашиглалтыг хянаж, үйл ажиллагаанд тогтмол ашиглах дээр анхаарал хандуулж ажиллах
  • Далангийн дозерууд дээр суурилуулсан алсын зайн удирдлагын системийн ашиглалтыг сайн байлгах дээр ахлах ажилтан болон операторуудад дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Далангийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох бүхий л тоон үзүүлэлт харуулсан мэдээллийн (report) үнэн зөв болон ашиглалт сайжруулалтыг хариуцаж ажиллах.
  • Асуудлыг Яв, Хар, Үз, Сонс зарчмын дагуу судлан ойлгож, багийн гишүүдийг оролцуулан үр дүнтэй шийдвэрлэх,
  • Ажлын гүйцэтгэлтэй холбоотой шийдвэрлэх боломжгүй асуудлыг ахлах мэргэжилтэндээ хугацаа алдалгүй мэдэгдэх.
  • Ахлах ажилчдын өдөр тутмын ажил үүрэгт инженерийн зураг төсөл, дизайн, MTS багтай холбоотой мэдээлэл дээр дэмжлэг үзүүлж ажиллах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн ашиглалтын инженер эсвэл холбогдох бусад чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Тус мэргэжлийн чиглэлээр 3-с доошгүй жил ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Холбогдох уул уурхайн 3D зураглалын програмууд дээр ажилласан туршлагатай байх
  • Багаар ажиллах, бусадтай хүндэтгэлтэй, харилцааны өндөр ур чадвартай хамтран ажиллах чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх
  • Асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх
  • MS оффисийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд ашигладаг байх
  • Англи хэлний харилцааны болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.