Хаягдал хадгалах байгууламжийн инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Оюу толгойн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст- Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хаягдал хадгалах байгууламжийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Аюулгүй ажиллах, ОТ-н “ногоон” зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх
- Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх
- Ахлах мэргэжилтнийхээ багт үр дүнтэй ажиллаж, идэвх зүтгэлтэй гишүүн байх
- Ээлж солилцох үед ахлах ажилчид нартайгаа ажил үүргээ үр дүнтэй, бүрэн хүлээлцэхэд анхаарч, хяналт тавин бүрэн оролцох
- Ээлжийн хуваарийг сайтар ойлгож, өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн ээлжийн хийх ажлыг эрэмбэлэн тохируулах
- Ажлын ээлжийн турш багийн гишүүд дүрэм журмыг мөрдөн, ажлаа чанартай гүйцэтгэж байгаа эсэхийг хянах
- Багийн гишүүдээ аюулгүй, бүтээмжтэй ажиллахыг дэмжиж үр дүнтэй санал зөвлөмж тогтмол өгч байх, мөн тэднээс санал зөвлөмж асуух
- Асуудлыг Яв, Хар, Үз, Сонс зарчмын дагуу судлан ойлгож, багийн гишүүдийг оролцуулан үр дүнтэй шийдвэрлэх
- Ажилтан бүр ажлын ээлж бүрийг суралцах, хөгжих боломж гэсэн хүсэл тэмүүлэлтэй ажиллахад манлайлах
- Багийн гишүүд асуудалд ялгаатай байр суурьтай байх, эсвэл ажлын явцад асуудал тулгарах гэх мэт нөхцөлүүдэд тодорхой, ойлгомжтой шийдвэр гаргах
- Багийн гишүүдийн гүйцэтгэл, зан үйл болон чухал үйл явдлын талаар тэмдэглэл хөтөлж, аливаа осол, зөрчлийг цаг тухайд нь мэдээлэх
- Тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед ахлах мэргэжилтэндээ нэн даруй хандаж, тусламж хүсэн зөвлөлдөх
- Ажлын гүйцэтгэлтэй холбоотой шийдвэрлэх боломжгүй асуудлыг ахлах мэргэжилтэндээ хугацаа алдалгүй мэдэгдэх
- Ахлах ажилчдын өдөр тутмын ажил үүрэгт инженерийн зураг төсөл, дизайн, MTS багтай холбоотой мэдээлэл дээр дэмжлэг үзүүлж ажиллах
- Ажлын талбар дээр далангийн барилгын үйл ажиллагаа чанар стандарт,зураг төсөл, дизайны дагуу явж байгаа эсэх дээр өдөр тутмын хяналт тавьж ажиллах
- Инженерийн шинэ төсөл үйл ажиллагаанд гар бие оролцон хариуцаж явах
- IC хуралд оролцож батлуулах шаардлагатай төслийн бичиг баримт боловсруулж бэлдэх, төсөв батлуулах
- Далангийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа АСЖ-ын хугацаа сунгалт, сайжруулалт, бичиг баримтын баталгаажуулалт дээр хариуцаж ажиллах
- Далангийн дозерууд дээр суурилуулсан CAT minestar GPS системийн өдөр тутмын ашиглалтыг хянаж, үйл ажиллагаанд тогтмол ашиглах дээр анхаарал хандуулж ажиллах
- Далангийн дозерууд дээр суурилуулсан алсын зайн удирдлагын системийн ашиглалтыг сайн байлгах дээр ахлах ажилтан болон операторуудад дэмжлэг үзүүлж ажиллах
- Далангийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох бүхий л тоон үзүүлэлт харуулсан мэдээллийн (report) үнэн зөв болон ашиглалт сайжруулалтыг хариуцаж ажиллах
- Ажлын талбар дээрх аюулгүй ажиллагааны сайжруулалтын санал санаачилгыг тогтмол эрэлхийлж ажиллах. Баг хамт олны санал санаачилгыг хэрэгжүүлэх
- Ахлах мэргэжилтэн болон ахлах ажилтны нэмэлтээр өгсөн ажил үүргийг гүйцэтгэх
- Шаардлагатай үед ахлах ажилтныг орлон ажиллах ур чадвар эзэмшсэн байх
Тавигдах шаардлага
- Уул уурхайн ашиглалтын болон холбогдох мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Уул уурхайн ашиглалтын инженер, уул уурхайн эдийн засагч инженер мэргэжилтэй байх
- 3-аас дээш ижил төстэй мэргэжлээр ажилласан байх
- Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх
- Холбогдох уул уурхайн 3D зураглалын программууд дээр ажилласан туршлагатай байх
- Аюулгүй ажиллагааны соёлыг эрхэмлэдэг байх
- Багаар ажиллах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.