Хаягдал хадгалах байгууламжийн ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2023-09-13
Хаалтын огноо: 2023-09-23 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу толгойн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагаа ны хэлтэст- Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хаягдал хадгалах байгууламжийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Ил уурхайн үйл ажиллагаа болон Хүдрийн хаягдал хадгалах байгууламжийн барилгын аюулгүй ажиллагааны стандарт, процесс, дүрэм журамыг боловсруулах, хянах болон тэдгээрийг дагаж мөрдөж нөхцлийг бүрдүүлэх
  • ХХБ-ийн талбай, ажил үүргийн эрсдлүүдийг тодорхойлж, боломжит байдлаар арилгах, бууруулах болон хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, тэдгээр хяналтуудын хэрэгжилтийг баталгаажуулах, процессыг хэвийн байгаа эсэхийг нягтлах
  • Хариуцсан хэсэгт хийгдэж буй бүхий л ажлыг ЭМААБО-ны стандарт, дүрэм журмын дагуу бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ хэлтсийн хэмжээнд аюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Осол, зөрчлийн менежментийг хариуцсан хэсгийн хэмжээнд удирдан зохицуулж, ослын судалгаа, түүнээс гарсан арга хэмжээг чанартай гүйцэтгэх, цаашид гаргахгүй байх сайжруулалтын арга хэмжээг тогтмолоор эрэлхийлж, хэрэгжүүлэх
  • Ил уурхайн үйл ажиллагаа, ХХБ-ийн барилгын баг, инженер тэхникийн ажилчдыг удирдан чиглүүлж, үйл ажиллагааны ахлах ажилтнуудыг чиглүүлэх, хөгжүүлэх болон ур чадварыг нэмэгдүүлэх ажлыг хариуцан хэрэгжүүлэх
  • Хариуцаж буй нэгжийн АА-ны болон ажиллах хүчнийг хөгжүүлэх сургалтын шаардлагыг холбогдох багуудтай хамтран боловсруулж, төлөвлөгөөг гарган зорилтод түвшинд хүргэн ажиллах
  • Долоо хоног болон өдөр тутмын ажлын төлөвлөгөө, түүнийн гүйцэтгэл, аюулгүй байдал, хүн хүчний хүрэлцээг хангах, тодорхойлсон KPI-д хүргэж ажиллуулах
  • Ил уурхайн техник үйлчилгээ, Хаягдалын далан болон Гидрогеологийн баг, Ил уурхайн засвар үйлчилгээ, Ил уурхайн уулын баг болон Баяжуулах үйлдвэрийн багуудтай нягт хамтран ажиллах
  • Үйл ажиллагааны зардал болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага хэмжээнд байлган, бүтээлийг өндөр хэмжээнд байлгахаар олборлолтын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Үйл ажиллагааны стратеги, Хаягдлын далангийн дунд болон богино хугацааны төлөвлөгөөг боловсруулах ажилд оролцох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг бусад багуудтай зохион байгуулалт хийх
  • Ажиллах хүчний хэрэгцээ, сонголт/ үнэлгээний шалгуур үзүүлэлт болон өсөлт хөгжлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, дунд хугацааны ажиллах хүчний төлөвлөгөөг боловсруулах
  • Тасралтгүй сайжруулах боломжуудыг тодорхойлох, үнэлж, Рио Тинтогийн сайн жишээнүүдийг хэрэгжүүлэх
  • Хариуцсан хэсгийн үйл ажиллагааны жилийн төсвийг боловсруулах, түүний зарцуулалтанд хяналт тавих болон үндсэн хөрөнгийг оновчтой ашиглах талаар санаачлага гарган ажиллах
  • Ажил үүргийн хүрээнд бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нэгж хэлтсүүдтэй нягт харилцаатай хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг(Уурхайн ашиглалтын болон процессын инженер бол давуу тал болно) хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах тус тус чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.