Ажлын зар

Хаягдалын сангийн геотехникийн инженер

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах хоёр (2) Хаягдалын сангийн геотехникийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажлын байран дахь хувийн хариуцлага, мэдлэг дээр тулгуурлан аюулгүй байдлыг хангажажлын соёлыг дээшлүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалахасуудлуудад хариуцлагатай, идэвхтэй хандлагыг бий болгох.
  • Хаягдалын сангийн барилгын үе шат, хаягдалын хатаалт , ус хэмнэх хамгийн оновчтой стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх. Жишээ нь ХС-н Төлөвлөлт нь ХС-н барилга, үйл ажиллагаа, ил уурхайн үйл ажиллагаа, чанарын хяналт, чанарын баталгаа болон бусад багуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
  • ХС-н загварын(дизайн) инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Хаягдал, усны менежментийн найдвартай байдлыг хангахын тулд процессийн оновчлол , арга зүй болон технологийн програмуудыг оновчлоход дэмжлэг үзүүлэх.
  • Хаягдлйн сангийн барилгын ажилтай холбоотой үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • ХС-ийн удирдлагын баг болон бусад харилцагч багууд болох баяжуулах үйлдвэр, уурхайн үйл ажиллагааны баг, дэд бүтэц болон гэрээт байгуулгуудынхооронд нээлттэй харилцаа бий болгож ажлын таатай орчинг бий болгох
  • Дээд түвшиний менежерүүд болон Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн гаргасан шийдвэрийг дагаж, дэмжиж ажиллах
  • Хаягдал хаях төлөвлөгөөтэй уялдуулан барилгын ажил, түүний тогтвортой байдлыг Геотехникийн мониторингийн үр дүнг ашиглан шинжлэх, судалгаа хийх
  • Барилгын талбайн ажилын чанарын хяналтын ажилд анхаарал тавьж ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хөрс судлалын инженер, Геологийн инженер эсвэл уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэл,
  • Холбогдох чиглэлээр доод тал нь 3 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.
  • Геотехникийн хөрсний механик болон салбарын энэ чиглэлийн сургалтуудад суусан байх
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)