Харилцаа холбоо, сүлжээний ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24 00:00
Хаалтын огноо: 2022-02-08 00:00
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Харилцаа холбоо, сүлжээний ахлах ажилтан ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Дата сүлжээ, түүнчлэн тоон радио систем зэргийг төслийн батлагдсан загвар болон олгогдсон зааварын дагуу Оюутолгойн Гүний уурхайд байгуулах юм.Улмаар, гүний уурхай дахь Дата сүлжээ / Радио Холбоо болон Шилэн Кабелийн дэд бүтэц зэргийн хэвийн ажиллагааг өдөр тутмын үйлчилгээ хийх болон гэмтэл сааталыг шийдвэрлэх зэргээр ханган ажиллана

Үүрэг даалгавар

Aюулгүй ажиллагаа

  • Компанийн бүх Аюулгүй байдлын стандарт, аюулгүй ажиллагааны арга барилыг МТ-ийн бүх ажилтнууд мөрдөж байгаа эсэхийг нягтлах.
  • УБ хот болон ОТ уррхайн талбарт ажиллаж буй IP сүлжээ, Харилцаа холбоо, сүлжээний инженер/техникчдийн багийг удирдах
  • Тухайн албан тушаал нь шууд болон шууд бус тайлан биш ажилтнуудад өдөр бүр хяналт тавьдаг матрицын орчинд удирдах.
  • Сүлжээний удирдагчийг төлөөлөх МТ өөрчлөлтийн хуралд оролцох.
  • Сүлжээний багийн бүх гишүүдийн хийж буй өдөр тутмын ажлуудын аюулгүй байдлыг нягтлан бүх ажлыг аюулгүй гүйцтгэхэд тэдгээр залуусыг дэмжин анхааран ажиллана.
  • УБ болон уурхайн талбарын мэдээллийн сүлжээний өдөр тутмын найдвартай ажиллагааг хангахад сүлжээний багийг удирдан ажиллана.

Удирлага

Өгөгдлийн Сүлжээ ба Харилцаа Холбоо

  • Өөрийн удирдлаганд байгаа IP сүлжээ, харилцаа холбооны, сүлжээний инженер/техникч нарыг ахлан ажиллана.
  • Сүлжээний багийн гишүүдийн хийж буй ажил бүрийн аюулгүй гүйцэтгэж буй дээр анхааран хяналт тавин ажиллах
  • Сүлжээний багийн өдөр тутмын хэвийн ажиллагааг ханган ажиллах бөгөөд үүнийд сүлжээний замчлал, свич болон мэдээллийн аюулгүй байдлыг хамаарна.
  • ОТ Дата төвийн найдвартай ажиллагаа болон өргөтгөлийг хариуцан ажилана
  • Сүлжээний switching, routing, МТ дэд бүтэц, радио систем, утасгүй сүлжээний p2p холболт, 802.11 утасгүй сүлжээний өдөр тутмын засвар үйчилгээн дээр IP сүлжээ/харицаа холбоон/сүлжээ инженерт 2-р түвшний дэмжлэг үзүүлнэ.
  • УБ/ОТ уурхайн талбар дахь МТ дэд бүтэц буюу утастай/утасгүй сүлжээ болон интернет холболт, утасны систем, кибер аюулгүй байдлын нийцэл, зочны сүлжээ, хандалтын хяналтын систем, CCTV гэх мэт бүхий л системын найдвартай байдал болон засваруудыг хариуцан удирдаж ажиллана.
  • Сүлжээний дизайн, архитект болон шийдлийг хянаж, түүнийгээ багаараа хамтран хийнэ.
  • WAN сүлжээ болон уурхайн талбарын сүлжээний өдөр тутмын засвар үйлчилгээ болон найдвартай байдлыг хариуцан ажиллана.
  • Сүлжээн дээрх бүхий л өөрчлөлийг өөрчлөлтийн удирдалагийн тотголцооны дагуу хянаж, зохих стандарт болон дүрэм журмын дагуу хэрэгжилтэнд хяналт тавих
  • Мэдээллийн системийг санаатай болон санамсаргүй байдлаар өөрчлөхөөс хамгаалах шаарлагатай хяналт, журмыг хэрэгжүүлэх
  • Сүлжээний чанарын аудитыг тогтмол хугацанд хийж, ОТ уурхайн бүх сүжлээн дэх гэмтэл саадлыг учрахаас өмнө арилгах засвар үйлчилгээг зохио байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих
  • Томоохон гэмтэл саатлын үед инженерүүдэд туслалцаа үзүүлж, уг асуудалыг хариуцсан ахлан арилагна. Мөн багийн гишүүдийн мэдлэг ур чадварыг байнгийн сайжруулна.
  • Уурхайн талбарын утасгүй сүлжээний найдвартай ажиллагаа бүрэн хариуцан ажиллана
  • Уурхайн талбарын Дата төвийн засвар үйлчилгээ болон найдвартай байдлыг бүрэн хариуцан ажиллана.
  • Уурхайн сүлжээ ба холбооны системүүд дээр үүсэх физик болон программын түвшиний гэмтэл асуудалыг шийдвэрлэх талаар гэрээлэгч байгуулалгуудтай холбогдон ажилллах
  • Сүлжээний гэмтэл болон хэрэглэгчээс ирсэн мэдээллийн технологийн дуудлага засвар үйлчилгээг шаардлагатай инженерүүдээр засварлуулах
  • Уурхайн сүлжээний ажиллагаа, эмх цэгц бүрэн бүтэн байдлын хариуцан ажиллах (үүнд, сүлжээн дээр нэмэлт суурилуулалт болон өөрчлөлтийн дараах холбогдох бичиг цаасны ажилыг байгуулалтын дагуу бүрдүүлэх, мөн ойрын хугацаанд сүлжээнд залгагдах шаардлагатай системд шилэн кабелийн шөрмөс, свич гэх мэтийг бэлтгэх)
  • Ажилын орчинд хэвийн бус нөхцөл байдал үүсэх, суурилуулалт болон сүлжээ/системийн ажиллагаанд гэмтэл саатал үүсэх зэрэг тохиолдлуудад шууд удирдлага болон баг хамт олондоо даруй мэдээллэх

Тавигдах шаардлага

  • Аюулгүй ажиллах талаар өндөр мэдлэгтэй.
  • Мэдээллийн технологи, Компьютерийн шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй мөн тухайн салбарт 10-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Уул уурхай ажиллаж байсан 2 жилийн туршлагатай.
  • Удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
  • Layer-2, Layer-3 (Switch, Router, Wireless Controller) сүлжээний суурилуулалт болон ажиллагааг хангах дунд түвшиний чадвартай байх
  • Сүлжээний замчлал болон свичингийн өндөр мэдлэгтэй.
  • Кибер аюулгүй байдлыг өндөр мэдлэгтэй.
  • Сүлжээний дэд бүтэц, шилэн кабель болон сүлжээний дамжуулалтын технологийн талаар өндөр мэдлэгтэй. Үүнд: Дохионы модуляц, антенна, сүлжээний олон улсын стандартууд, MNS монгол улсын стандартууд
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны боловсрол сайтай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний өндөр түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.