Харилцаа холбоо, дэд бүтцийн техникч

Нээлтийн огноо: 2022-09-07
Хаалтын огноо: 2022-09-16 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын бай

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн үйл ажиллагаа – Гүний уурхайн технологи хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14/14 хувиартайгаар ажиллах нэг (1) Харилцаа холбоо, дэд бүтцийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн харилцаа холбооны техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар:

  • Ажлыг аль болох аюулгүй гүйцэтгэхэд бэлдэх.
  • Бүх төрлийн засвар үйлчилгээний ажилд дүрэм журмыг сахин мөрдөх.
  • Ажлын захиалгуудыг хийж гүйцэтгэх, алдаа доголдол гарах болсон үндсэн шалтгааны дүн шинжилгээ хийх.
  • Урьдчилан сэргийлэх болон найдвартай ажиллагааны засвар үйлчилгээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
  • Засвар үйлчилгээний стратеги, тактик, төлөвлгөгөөнүүдийг хөгжүүлэх, сайжруулах, оновчлоход хувь нэмрээ оруулах.
  • Системийн болон тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг тандан хянаж, сайжруулах.
  • Аюулгүй, цэвэр ажлын орчин бүрдүүлж ажиллах.
  • Систем оношилгооны багаж хэрэгслүүдийн хэвийн ажиллагааг хангах.
  • Зардал бууруулах болон гүйцэтгэл сайжруулах санал санаачилгуудыг тодруулж, мэдэгдэх, мөн хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага:

  • Мэдээлэл технологи эвсэл цахилгааны техникчээр 2-оос доошгүй жилийн туршлагатай байх
  • Харилцаа хобооны болон радио инженер эсвэл холбогдох мэргэжлээр төгссөн бол датуу тал болно
  • Fluke сүлжээний багаж болон шилэн кабел залгаа хийх мэдлэгтэй бол давуу тал болно
  • Радио болон холбооны чиглэлээр болон далд уурхайн засвар үйлчилгээ чиглэлээр ажилласан туршлагатай
  • Техникийн алдааг олж засварлах чадвартай байх
  • Аливаа зүйл рүү заах, биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх, Англи хэл дээрх үг хэллэгийг давтамжтайгаар хэлэх замаар харилцан ойлголцож чаддаг байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтын систем рүү ЭНД дарж орох эсвэл www.ot.mnсайт руу орж өөрийн сонирхож буй ажлын байрны зарыг сонгон доод талд байх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.