Харилцаа холбоо, дэд бүтцийн техникч

Нээлтийн огноо: 2022-01-27
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхай- Мэдээлэл технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Харилцаа холбоо, дэд бүтцийн техникч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Уг албан тушаалтны гүйцэтгэх үүрэгт мэдээлэл технологийн дэд бүтэцийн (утастай болон утасгүй сүлжээ, тоног төхөөрөмж) угсралт болон тэдгээрийн суурилалт,засвар үйлчилгээ, үүссэн асуудлуудын оношилгоо, эвдэрч гэмтсэнтөхөөрөмж болон кабелийн дахин холболт засварлалт,зэрэг өдөр тутмын тусламж болон үүссэн асуудалыг шийдвэрлэхэд чиглэнэ.Үүрэг даалгавар

  • Ажлыг аль болох аюулгүй гүйцэтгэхэд бэлдэх.
  • Бүх төрлийн засвар үйлчилгээний ажилд дүрэм журмыг сахин мөрдөх.
  • Ажлын захиалгуудыг хийж гүйцэтгэх, алдаа доголдол гарах болсон үндсэн шалтгааны дүн шинжилгээ хийх.
  • Урьдчилан сэргийлэх болон найдвартай ажиллагааны засвар үйлчилгээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
  • Засвар үйлчилгээний стратеги, тактик, төлөвлгөгөөнүүдийг хөгжүүлэх, сайжруулах, оновчлоход хувь нэмрээ оруулах.
  • Системийн болон тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг тандан хянаж, сайжруулах.
  • Аюулгүй, цэвэр ажлын орчин бүрдүүлж ажиллах.
  • Систем оношилгооны багаж хэрэгслүүдийн хэвийн ажиллагааг хангах.
  • Зардал бууруулах болон гүйцэтгэл сайжруулах санал санаачилгуудыг тодруулж, мэдэгдэх, мөн хэрэгжүүлэх.
  • Доголдолтой юмуу гэмтсэн кабель (шилэн, сүлжээний болон радио) болон төхөөрөмж (UPS, switch)эд анги, бүрэлдэхүүн хэсгүүд, үндсэн төхөөрөмжийг солиох, холболт сэргээх
  • Уурхайн мэдээлэл технологийн дэд бүтэц болохсүлжээнийхолболт, радио холболт кабелийн холболт хийх, засвар үйлчилгээ үзүүлэх
  • Харилцаа холбоо/утасгүй сүлжээний үйлчилгээтэй холбоотойг МТ хэлтэст ирсэн дуудлагад тусламж үзүүлэх
  • Шаардлагатай бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх
  • Холбогдох баримт бичиг, схем, засвар үйлчилгээний журмуудыг боловсруулах, шинэчлэх
  • Холбогдох бүх талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцаа бий болгох, тус харилцааг хадгалах
  • Зардал бууруулах санаачилгуудад оролцох

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологийн инженер буюу үүнтэй адилтгах зэрэгтэй, дээд боловсролын диплом эсвэл IT техникчийн мэргэжлийн боловсролтой байх
  • IT инженер,эсвэл IT техникчээр доод тал нь 2 жил ажилласан холбогдох практик туршлагатай.
  • Орчин үеийн мэдээлэл технологийнтөхөөрөмж болон системүүд дээр ажиллаж байсан практик туршлагатай.
  • Шилэн кабель болон кабель угсралтааражиллаж байсан туршлагатай
  • IP network, дэд бүтэц(infrastructure), шилэн кабель, зас кабел, сүлжээний төхөөрөмжүүдийн тэжээлийн холболт гэх мэт сүлжээний технологийн талаар мэдлэгтэй байх
  • Spectrum analyzer, ekahau, Fluke air check, iPer, Wireshark гэх мэт Радио/ утасгүй сүлжээний үзүүлэлтүүд, төлөвлөлтийн хэрэгслүүд, эдгээрийн үр дүн дээр дүн шинжилгээ хийх мэдлэг, туршлагатай байх.
  • Гүний уурхайд ажиллах боломжтой байх
  • Хурдтай өөрчлөгдөх орчинд ажиллах чадвартай байх
  • Cүлжээний дэд бүтцэдгарсан алдаагилрүүлж, оношилж байсан батлагдсан туршлагатай
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны боловсрол сайтай байх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.