Харилцаа холбоо, дэд бүтцийн багийн ахлагч

Нээлтийн огноо: 2024-03-13
Хаалтын огноо: 2024-03-27 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-нийн Оюу толгойн уурхайн талбар дээр Гүний Уурхайн Технологийн хэлтэст 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Харилцаа холбоо, дэд бүтцийн багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь инженер техникийн ажилтуудаа ахлан радио системийг оролцуулан бүх утастай /утасгүй/радио холбооны дэдбүтцийн хэвийн ажиллагааг хангаж,өдөрт тутмын тусламж болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, үр ашигтай хэрэглээ, оновчтой болгох санаачилгуудыг гарган ажиллах нь мөн чухал. Энэхүү албан тушаалтан нь мөн эцсийн хэрэглэгчийн гомдол, дуудлагыг шийдвэрлэх ажлуудыг хариуцна.

Үүрэг даалгавар

  • Хүн бүр ажлын ээлжээ дуусган гэр бүл, найз нөхөд дээрэээсэн мэнд эргэн очихын тулд Аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавьдаг байх ёстой. Энэ бол энэхүү албан тушаалын нэгдүгээр ба хамгийн чухал үүрэг байна.
  • Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчныгнэн тэргүүнд тавьж, тэг осол зөрчлийн төлөө ажилладаг, бүх хүнийг аюулгүй, эрүүл ажлын байраар хангахыг онцолсон соёлд гар бие оролцож, түгээн дэлгэрүүлэх.
  • Аюулгүй ажиллагааны бүх стандарт, журам, бодлогыг дагаж мөрдөн, осол бэртлийг зохих ёсоор мэдээлдэг байх.
  • ОТ ЭМААБО бодлого, стандартад нийцүүлэн үнэт зүйлс, зан төлөвийг үлгэрлэн харуулж, түгээн дэлгэрүүлэх
  • Гүний уурхайтай холбоотой утасгүй сүлжээ, үүнд WIFI сүлжээ, утасгүй холбоос (PTP, PMP), хандах цэгүүд гэх мэт –ийг удирдаж, хэвийн ажиллагааг хангах - Гүний уурхайн радио холбооны системийг удирдах, хэвийн ажиллагааг хангах
  • Гүний уурхайн малталтууд руу радио/утасгүй сүлжээг өргөтгөх ажлыг хариуцна
  • Өдөр тутмын уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанддэмжлэг болгон Утасгүй / Радио холбооны дэд бүтцийг үр ашигтайгаар ашиглаж буйд хяналт тавих
  • Чиглүүлэгч, сэлгэгч, хандах цэг гэх мэт сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоог хийх
  • Гар радио холбоо, машины радио холбоонд зохих тохируулга, загвараар тохиргоогхийх (ярианы груп гэх мэт)
  • Гүний уурхайд ашиглагддаг харилцаа холбооны бүх системд дохионы түвшин, сүлжээ найдвартай эсэхийг хянах зорилгооррадио дохионы чанарын аудит хийх гэх мэтээр бүтцийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх
  • Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн бараа материал, сэлбэг хэрэгслийг бүртгэж хариуцах (утасгүй холбоос, хандах цэг, радио гэх мэт)
  • Гүний уурхайн Харилцаа холбооны системтэй холбоотой техник/програм хангамжийн шийдвэрийг гаргахдаа Бэлтгэн нийлүүлэгчидтэй харилцан хамтран ажиллах
  • Хариуцсан системдээ байнгын сайжруулалтын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Харилцаа холбоо/утасгүй үйлчилгээтэй холбоотойгоорМТ хэлтэст ирсэн дуудлагад тусламж үзүүлэх
  • Шаардлагатай бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • МТ эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэл.
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Гүний уурхайд ажилласан бол давуу тал болно
  • Англи хэлний анхан шатны бичгийн болон ярианы ур чадвартай байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.