Харилцаа холбоо болон Дэд бүтцийн техникч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Оюу толгойн Гүний уурхай үйл ажиллагаа- Гүний уурхайн технологийн хэлтэст- Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Харилцаа холбоо болон Дэд бүтцийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь радио системийг оролцуулан бүх утасгүй/радио холбооны дэд бүтцийн хэвийн ажиллагааг хангаж, өдөрт тутмын тусламж болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, үр ашигтай хэрэглээ, оновчтой болгох санаачилгуудыг гарган ажиллах нь мөн чухал. Энэхүү албан тушаалтан нь мөн харилцаа холбооны шинэ угсралт суурилуулалт, нэвтрүүлэлтийн ажлуудыг хариуцна.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн утасгүй сүлжээ, үүнд WIFI сүлжээ, утасгүй холбоос (PTP, PMP), хандах цэгүүдийн хэвийн ажиллагааг хангах
- Гүний уурхайн радио харилцаа холбооны системийн хэвийн ажиллагааг хангах
- Гүний уурхайн бүтээн байгуулалтын дагуу радио/утасгүй сүлжээний өргөтгөлийн ажлыг хийх
- Утасгүй / Радио харилцаа холбооны дэд бүтцийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах.
- Чиглүүлэгч (рүтэр), свич, хандах цэг гэх мэт сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоог хийх
- Гар радио холбоо, машины радио холбоонд зохих загварын дагуу тохиргоо хийх (ярианы груп гэх мэт)
- Гүний уурхайд ашиглагддаг харилцаа холбооны бүх системд дохионы түвшин, сүлжээ найдвартай эсэхийг хянах зорилгоор радио дохионы чанарын аудит хийх гэх мэт урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх
- Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн бараа материал, сэлбэг хэрэгслийг бүртгэж хариуцах (утасгүй холбоос, хандах цэгийн төхөөрөмж, радио гэх мэт…)
- Гүний уурхайн харилцаа холбооны системтэй холбоотой техникийн/програм хангамжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцагч байгууллагатай холбогдох
- Хариуцсан системдээ байнгын сайжруулалтын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх
- Харилцаа холбоо/утасгүй сүлжээний үйлчилгээтэй холбоотойг МТ хэлтэст ирсэн дуудлагад тусламж үзүүлэх
- Шаардлагатай бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологийн харилцаа холбоо болон инженерчлэлийн сертификаттай байх, бакалаврын зэрэгтэй бол давуу тал болно.
- 3-с доошгүй жил хамаарах чиглэлээр ажилласан байх.
- Гүний уурхайд болох хурдан өөрчөлөгдөх орчин, комплекс нөхцөлд ажиллах чадвартай байх.
- Техникийн өндөр ур чадвартай байх.
- Харилцааны өндөр ур чадвартай байх.
- Эерэг хандлагатай аливаа сорилтыг даван туулах эрмэлзэлтэй.
- B жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай
- М жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.