Харилцаа холбооны инженер

Нээлтийн огноо: 2024-05-02
Хаалтын огноо: 2024-05-16 17:30
Хэлтэс: Гүний уурхайн технологи

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний Уурхайн Технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Харилцаа холбооны инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь радио системийг оролцуулан гүний уурхайн бүх төрлийн өгөгдлийн систем, утасгүй холбоо, шилэн кабелийн сүлжээний дэд бүтцийн хэвийн ажиллагааг хангаж, өдөрт тутмын тусламж болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үзүүлж буй үйлчилгээг сайжруулах, үр ашигтай хэрэглээ, оновчтой болгох санаачилгуудыг гарган ажиллах нь мөн чухал. Энэхүү албан тушаалтан нь мөн харилцаа холбооны шинэ угсралт суурилуулалт, нэвтрүүлэлтийн ажлуудыг хариуцна.

Үүрэг даалгавар

  • Хүн бүр ажлын ээлжээ дуусган гэр бүл, найз нөхөд дээрээ эсэн мэнд эргэн очихын тулд Аюулгүй ажиллагааг ямагт нэгдүгээрт тавьдаг байх ёстой. Энэ бол энэхүү албан тушаалын эн тэргүүний зорилго, үүрэг болно.
  • Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчныг эн тэргүүнд тавьж, осол зөрчлийг тэглэхийн төлөө ажиллан бүх хүнийг аюулгүй, эрүүл ажлын байраар хангах соёлд гар бие оролцож, түгээн дэлгэрүүлэх.
  • Аюулгүй ажиллагааны бүх стандарт, журам, бодлогыг дагаж мөрдөн, осол зөрчлийг мэдээлэх.
  • Оюу толгойн ЭМААБООН-ийн бодлого, стандартын хүрээнд компанийн үнэт зүйл болон зан төлөвийг бусдад үлгэрлэн харуулах, түгээн дэлгэрүүлэх. Утасгүй/Радио харилцаа холбоо
  • Гүний уурхайн утасгүй сүлжээ, үүнд WIFI сүлжээ, утасгүй холбоос (PTP, PMP), хандах цэгүүдийн хэвийн ажиллагааг хангах
  • Гүний уурхайн радио харилцаа холбооны системийн хэвийн ажиллагааг хангах
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу радио/утасгүй сүлжээний өргөтгөлийн ажлыг хийх
  • Утасгүй/радио харилцаа холбооны дэд бүтцийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах.
  • Чиглүүлэгч (раүтер), свич, хандах цэг гэх мэт сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоог хийх
  • Гүний уурхайд ашиглагддаг харилцаа холбооны бүх системд урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх
  • Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн (утасгүй холбоос, хандах цэгийн төхөөрөмж, радио гэх мэт) шаардлагатай бараа материал, сэлбэг хэрэгслийг бэлэн байлгах
  • Гүний уурхайн харилцаа холбооны системтэй холбоотой техникийн/программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцагч байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллах
  • Хариуцсан системдээ байнгын сайжруулалтын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Харилцаа холбоо/утасгүй сүлжээний үйлчилгээтэй холбоотойг МТ хэлтэст ирсэн дуудлагад тусламж үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, компьютерын ухаан, харилцаа холбооны эсвэл бусад холбогдох чиглэлээр Бакалаврын зэрэгтэй байх.
  • Мэдээллийн технологи эсвэл харилцаа холбооны чиглэлийн гэрчилгээтэй байх.
  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо, инженерчлэлийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Үйл ажиллагааны технологийн төсөл хэрэгжүүлж, засвар үйлчилгээ, техникийн үйлчилгээг ханган ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.