Харилцаа холбооны багийн ээлжийн ахлах

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний уурхайн технологи-ийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Харилцаа холбооны багийн ээлжийн ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм.

Энэхүү ажлын байрны зорилго нь харилцаа холбооны инженер, сүлжээний инженер, радио сүлжээний инженер болон ашиглалтын нэгжийн ахлахаас бүрдэх багийг ахлан ажиллах болон Гүний уурхай мэдээллийн технологийн дэд бүтцийн хэвийн ажиллагааг ханган ажиллахад оршино. Тус ажлын байр нь одоо байгаа гүний уурхайн мэдээллийн технологийн дэд бүтцийг өргөжүүлэхээс гадна бүх мэдээлэл болон дуут холбоо харилцааны хэвийн ажиллагааг хангах хүрээнд тасралтгүй дэмжлэг үзүүлж, аливаа суудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Түүнчлэн зарим тохиолдолд Оюу Толгойн үйл ажиллагаа, аюулгүй байдлын стандартыг хангах зорилгоор урт хугацааны төлөвлөгөө болон хэрэгжүүлэх стратеги боловсруулна.

Үүрэг даалгавар

  • Харилцаа холбооны инженерүүдийг ахлан, удирдан чиглүүлэх
  • Гүний уурхайн утасгүй болон радио харилцаа холбооны системийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад Гүний уурхайн харилцаа холбооны багийг ахлах
  • Харилцаа холбооны инженерүүдэд радио систем, утасгүй сүлжээний холбогч, 802.11 утасгүй сүлжээ болон бусад утасгүй сүлжээний ашиглалт, ажиллагааны хүрээнд 2-р түвшний техникийн туслалцаа үзүүлэх
  • Гүний уурхайн бүх утасгүй радио сүлжээний дэд бүтцийн ашиглалтын байдал болон гүйцэтгэлд хяналт тавьж, сүлжээ ашиглагчдын бизнесийн шаардлагыг ямагт хангаж ажиллах
  • Одоо байгаа үйл ажиллагааны бүх чухал системүүдэд орох өөрчлөлтийг хянах, хийгдэж буй аливаа өөрчлөлтүүд зохих стандарт болон өөрчлөлтийн удирдлагын процессыг мөрдөж байгаа эсэхийг хяналт тавих.
  • Мэдээллийн системийн биет хөрөнгийг санаатай болон санамсаргүйгээр өөрчлөхөөс сэргийлэхэд шаардлагатай хяналт, журмыг хэрэгжүүлэх
  • Мэдээлэл болон радио харилцаа холбооны дэд бүтцийг уурхайн бүтээн байгуулалтын өдөр тутмын үйл ажиллагаанд үр бүтээмжтэй ашиглаж байгаа эсэхийг хянах
  • Гүний уурхайд ашиглагддаг харилцаа холбооны бүх системд дохионы түвшин, сүлжээ найдвартай эсэхийг хянах зорилгооррадио дохионы чанарын аудит хийх гэх мэт бүтцийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих
  • Асуудал гарсан үед харилцаа холбооны инженерт туслах, удирдан чиглүүлэх, өдөр тутам багийн гишүүдийн техникийн ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд зааварчилга өгөх
  • Шаардлагатай тохиолдолд харилцаа холбооны багийн чиг үүргийн тухай журам, тухайлбал радио төхөөрөмжийн үзлэг, хандалтын цэгийн төхөөрөмж, утасгүй хэлхээ зэргийн хяналтын хуудас боловсруулахад оролцох, туслах
  • Гүний уурхайн харилцаа холбооны системтэй холбоотой техникийн/програм хангамжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцагч байгууллагатай холбогдох
  • Системүүдийн байнгын сайжруулалтын боломжуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Инженерүүд байхгүй эсвэл нэмэлт нөөц шаардагдах тохиолдолд харилцаа холбооны инженерийн үүргийг оролцуулан бусад шаардлагатай ажлыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи болон инженерчлэлийн салбарт ажилласан туршлагатай
  • Баг удирдан ажилласан туршлагатай
  • Технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалтыг техникийн үйлчилгээг ханган ажилласан туршлагатай
  • Уул уурхайн болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай
  • Инженер, програм хөгжүүлэлтийн төсөл хэрэгжүүлэн ажилласан туршлагатай
  • Төслийн оролцогч талуудын удирдлага хариуцан ажилласан туршлагатай
  • Өдөр тутмын ажилдаа хэрэглээний програмууд ашиглан ажилласан туршлагатай
  • Microsoft Office хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Мэдээллийн технологи, компьютерийн ухаан, харилцаа холбооны эсвэл бусад хамаарах чиглэлээр Бакалаврын зэрэгтэй байх
  • Мэдээллийн технологи эсвэл харилцаа холбооны чиглэлийн гэрчилгээтэй байх
  • Мэдээллийн технологи, инженерчлэл эсвэл хамаарах салбарт 6 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 2 жил нь технологийн төсөл удирдан ажилласан туршлагатай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.