Харилцаа холбооны ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-01-21
Хаалтын огноо: 2022-01-28 17:30
Хэлтэс:

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aac илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Технологийн багт уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг( 1) Харилцаа холбооны ахлах инженер ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Гүний уурхайн харилцаа холбоо, технологийн багийн хэвийн тогтвортой ажиллагаа болон өргөтгөлийн ажлын богино болон дунд хугацааны төлөвлөлт, хувиарыг гаргаж уурхайн үйл ажиллагааг дэмжинэ. Энэхүү албан тушаал нь төлөвлөлт хийхдэд оролцогч талуудын харилцаа, нөөц, бараа материалын удирдлага, тайлан бэлтгэн гаргах, гүйцэтгэлийн удирдлагын төлөвлөлт, зохион байгуулалтыг хамарсан хүрээнд төлөвлөнө.

Үүрэг даалгавар

  • Мэдээллийн технологийн багийн богино болон дунд хугацааны Төлөвлөлт, Хувиарийг гарган, холбогдох оролцогч талуудад мэдэгдэн зохион байгуулах
  • Уурхайн зохицуулалт болон Нэгдсэн төлөвлөлтийн багаас зохион байгуулах бүх Төлөвлөлт болон хувиарлалтын уулзалтанд оролцох
  • Гүний уурхай мэдээлэл технологийн багийн ахлах ажилтнуудад шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Шаардлагатай материал бараа бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт гаргах, уурхайн дээр тээвэрлэгдэн ирэхэд холбогдох хяналт, зохион байгуулалт хийх
  • Долоо хоног болон сар тутмын мэдээллийн технологийн багийн тайлан бэлтгэн, дүн шинжилгээг багийн ахлах мэргэжилтэнүүдтэй хамтран гаргах
  • Гүний уурхай талбарт Ахлах ажилтан болон инженерүүдтэй уулзаж ажлын цар хүрээ, чанарын шалгалт болон талбарын бусад судалдааг явуулна
  • Гүний уурхайн МТ багийн ахлах мэргэжилтэн болон ажилтанд багийн гишүүдийн ажлын ээлжийн болон нислэгийн хуваарь гаргах, сургалт хөтөлбөр зохион байгуулах зэрэгт туслах
  • Гүний уурхайн МТ багийн ахлах мэргэжилтэнд холбогдох тайлан бэлтгэх болон SWP боловсруулахад туслах
  • Гүний уурхайн МТ багийн ахлах мэргэжилтэнд нөөцийн болон ачаалал чадамжийн төлөвлөлт гаргахад туслах
  • Мэдээллийн технологийн системүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад бүх хамтрагч байгууллага, үйлчилгээ үзүүлэгч түншүүдтэй харилцахад дэмжлэг үзүүлэн оролцох
  • Гүний уурхайн МТ багтай холбоотой МТ хэлтэст ирсэн техникийн дуудлагад боломжтой дэмжлэгийг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Инженер, Мэдээллийн удирдлагын инженер, Бизнесийн удирдлага болон бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Төслийн удирдлагын мэргэшсэн зэрэгтэй байх эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу суралцсан мэдлэг туршлагатай байх
  • Харилцаа холбооний болон сүлжээний инженерчлэлийн зэрэгтэй бол давуу талтай
  • Технологи нэвтрүүлсэн төсөлд баг удирдан, төслийн стандартыг хэрэгжүүлэн ажилласан туршлагатай бол давуу талтай
  • Технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалтыг ханган ажилласан туршлагатай бол давуу талтай
  • Баг удирдаж байсан туршлагатай байх
  • Уул уурхайн болон барилгын салбарын төсөл удирдсан туршлагатай бол давуу талтай
  • Англи хэлний аман болон бичгийн чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.