Харилцаа холбооны ахлах инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу толгой ХХК-ийн – Гүний Уурхай төслийн Гүний уурхайн технологийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбар дээр 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Харилцаа холбооны ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Гүний уурхайн технологийн хэлтсийн гүний уурхайн технологийн засвар үйлчилгээний нийт өмч хөрөнгө, бараа материалын хэтийн төлвийг тодорхой, үнэн зөвөөр харуулсан Тэг Суурьт Төсвийн үндэс болсон урт хугацааны төлөвлөгөөг гаргах чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн бүх үндсэн өмч хөрөнгийн долоо хоног, сар болон 3 жилийн нийт ажиллах хугацааны төлөвлөгөөг гарган зохион байгуулах ба тэдгээр төлөвлөгөөг Нэгдсэн Төлөвлөлтийн Процесст хамруулна. Түүнчлэн бараа материалын зохицуулалт, төлөвлөгөөт зогсолтын хуваарь гаргах, шаардагдах хүн хүч болон нөөцийн төлөвлөлтийг мөн хийнэ.
- Үндсэн өмч хөрөнгийн засвар үйлчилгээний бодлогод RCM/PMO үнэлгээг хийж бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, SAP системд өөрчлөлт оруулахад дэмжлэг үзүүлэх.
- Үйл ажиллагааны чиглэлийн дагуу шаардлагатай бараа материалыг худалдан авах болон уурхайн талбар дээр нөөцөд бэлэн байлгах дээр анхаарч ажиллах
- Засвар үйлчилгээг хийхэд шаардагдах хүн хүч болон цаг хугацааг оновчтой тооцоолох
- Засвар үйлчилгээний төлөвлөгөөг стратеги/тактикийн дагуу зохион байгуулах болон тогтвортой хэрэгжүүлэх
- SAP систем дээр ажлын хүсэлт болон захиалга үүсгэх чадвартай байх
- Тэг Суурьт Төсвийн процессийг боловсруулж удирдах
- Гүний уурхайн технологийн хэлтсийн засвар үйлчилгээний түүхийг тогтвортой хөтлөх болон зохицуулах
- Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын гүйцэтгэлийг сайжруулахад шаардлагатай хурал уулзалтыг зохион байгуулах
- Work Management KPI-н талаар өндөр ойлголттой байхаас гадна хэрхэн ажиллах зарчмыг мэддэг байх
- Гүний уурхайн технологийн багийн төлөвлөлтийн асуудлаар гол мэргэжилтэн байх
- Гүний уурхайн хамтрагч багуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг эхлүүлэх, хөгжүүлэх, хадгалах чадвартай байх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан дипломын зэрэгтэй байх. Эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах чиглэлээр буюу төлөвлөгч эсвэл инженерийн эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр мэргэшсэн бол илүү тохиромжтой.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсвэл төстэй ажлын байраар дамжуулан практик туршлага хуримтлуулсан байх.
- Төлөвлөгчөөр 3-ээс дээш жил ажилласан эсхүл түүнтэй адилтгах чиглэлээр 5-аас багагүй жилийн туршлагатай байх
- Засвар үйлчилгээг удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай бол сайн
- Мөн засварын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх туршлагатай байвал давуу тал болно.
- SAP систем талаар мэргэжлийн түвшний мэдлэгтэй байх
- Энгийн Macros/VBA & Add ins-ийг ашиглан MS office програм дээр хэрэглэхэд хялбар бичиг баримт / загвар үүсгэх / боловсруулах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр түвшний чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.