Ханган нийлүүлэлтийн ахлах

Нээлтийн огноо: 2022-12-19
Хаалтын огноо: 2023-01-02 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХКХангамжийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Ханган нийлүүлэлтийн ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн хувьд өмчлөгчийн нийт зардлыг бууруулах, эзэмшигчид авчрах нийт үнэ үнийг нэмэгдүүлэхийн тулд эхнээс нь дуустал стратегийн төрөл ангиллын удирдлагыг хэрэгжүүлэх замаар үнэ цэнийг бий болгох эх үүсвэр, хүчин зүйлстэй холбоотой ерөнхий мэдлэг цуглуулж, зах зээлийн шинжилгээ хийх.
  • Нийлүүлэлтийн тасалдалгүй байдлыг хангахаас гадна аюулгүй ажиллагаа, бүтээмж, түншлэл, тогтвортой байдал зэрэг ОТ-н стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрөл, ангиллын удирдлагын процесс хэрэгжүүлэх замаар ОТ-д үнэ цэнэ авчрах стратегийн төрөл ангиллын удирдлагыг эхнээс нь дуустал удирдан чиглүүлнэ.
  • Эцсийн хэрэглэгчид, нийлүүлэгчид болон бусад талуудтай хамтран төрөл, ангиллын стратеги хэрэгжүүлэн үнэ цэнийг бий болгохын тулд анхааралтай/, зоригтой/сониуч байж, худалдан авалтын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг удирдах.
  • Төрөл, ангиллын удирдлага, эх үүсвэр, гэрээний цогц менежмент гэх мэт худалдан авах ажиллагааны бүхий л бүрийн чиглэлээр худалдан авалтын багийн гишүүдийг удирдан чиглүүлж, зааж сургах /зөвлөгөө өгөх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Нийлүүлэлт, Хангамж эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийнур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.