Хангамжийн Үйлчилгээний Менежер

Нээлтийн огноо: 2022-10-07
Хаалтын огноо: 2022-10-20 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХКХангамжийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хангамжийн Үйлчилгээний Менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь худалдан авалт төлбөр тооцоо болон бараа материалын нөөцийн менежментийг үйл явцыг эхнээс нь дуустал нь хариуцажхүний нөөц, зорилт, аргачлал, бодлого, журмын тэнцвэрийг хангасан, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ханган нийлүүлэлтийн сүлжээний бүтээлч шийдэл гаргахадстатегийн түвшинд гүйцэтгэл, үйл ажиллагааг төлөвлөх, манлайлах, зохион байгуулах, хянах зэргээр баг хамт олноо удирдан чиглүүлэн зориготой ажиллана.Хангамжийн үйл ажиллагаа болон уурхайн ашиглалтын үйл ажиллагааны уялдаа холбоог зохицуулан үйлчлүүлэгчид ханган нийлүүлэгчдийн хооронд дунд эрэлт нийлүүлэлтийг нийцүүлэх замаар үнэ цэнийг нэмэгдүүлж, нэмүү өртөг бий болгосон арилжааны болон ханган нийлүүлэлтийн үр дүн гаргах үүрэгтэй. Шууд болон шууд бусаар удирддаг ажилтнуудаа удирдан зохион байгуулах, хөгжүүлэх үүрэгтэй. Дээд удирдлагатайгаа стратеги, төлөвлөгөө, бодлогын асуудлаар хамтран ажиллах. Багийн ажлын үр дүнг хариуцах. Худалдан авалт, бараа материалын нөөцийн менежмент, тендерийн болон ханган нийлүүлэгчдийн менежмент, төлбөр тооцоо, зардлын менежмент, хөрөнгө худалдах болон ашиглалтаас хасах зэргийг багтаасан худалдан авалт, төлбөр тооцооны үйл явцыг эхнээс нь дуустал хариуцах

Үүрэг даалгавар:

  • Багийн ажлын үр дүнг хариуцах бөгөөд шууд болон шууд бусаар удирддаг ажилтнуудаа удирдан зохион байгуулах, хөгжүүлэх үүрэгтэй. Дээд удирдлагатайгаа стратеги, төлөвлөгөө, бодлогын асуудлаар хамтран ажиллана. Энэхүү ажлын байр нь зохион байгуулалттай, үр ашигтай, ёс зүйтэй худалдан авалт, захиалгын хэрэгжилт, төлбөр тооцоо, зардлын менежмент, хөрөнгө худалдах болон ашиглалтаас хасах зэргийн үйл ажиллагаагаар үнэ цэнэ авчрахад анхааран ажиллана. Эдгээр үйлчилгээг РТБШ систем, Оюу систем, Fraedom зардлын менежмент, MRO нөөцийн хяналтын менежментийн болон бусад технологийн платформ ашиглан Оюу Толгойн худалдан авалт, төлбөр тооцооны процессийг үр ашигтай авч явна.
  • Хангамжийн үйл ажиллагаанд гарсан эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний болон хангамжийн хэлтсийн нэр хүнд, ажил хэргийн харилцааг хадгалж үлдэх үр дүнтэй аргачлал бий болгож, хэрэгжүүлэх. Хангамжийн үр дүнг сайжруулах шинэ санаачилга гаргах, нарийн төвөгтэй асуудлыг одоо байгаа шийдлүүд болон тогтсон үйл явцын хүрээнд шийдвэрлэхэд бусдыгаа чиглүүлэх. Зардлыг бууруулж, чанарыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлсэн хангамжийн үйл явцыг бий болгох, хэрэгжүүлэх.Байгууллагын хангамжийн зорилтуудыг тодорхойлж баг дотроо хэрэгжүүлэх. Оюу толгой компани, Рио Тинто групп, уурхайн талбайн бодлого журмуудыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих. Үйлчлүүлэгч болон оролцогч талуудын ажил хэргийн харилцааг удирдан зохион байгуулах.
  • Нийлүүлэлтийн сүлжээ/хангамжийн менежмент, бизнесийн удирдлага гэх зэрэг хамаарал бүхий чиглэлээр дээд боловсрол эзэмшиж, энэ чиглэлээрээ арвин туршлага хуримтлуулан ажилласан байх

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн Удирдлагын магистрийн зэрэгтэй байвал давуу тал болно
  • РТБШ, Ariba, MS Office ашиглах өндөр чадамжтай
  • Хангамж, нийлүүлэлтийн гинжин сүлжээний чиглэлэрээр ажилласан туршлага
  • 3-5 жилийн хамаарал бүхий туршлага, үйл ажиллагааны чиглэлээр туршлага хуримтлуулсан, Худалдан авалт, хангамжийн чиглэлээр мэргэшин ажилласан
  • 5-аас дээш жил удирдлагын түвшинд баг манлайлан хөгжүүлэн ажилласан туршлагатай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2 бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.