Хангамжийн мэргэжилтэн - Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, Хангамжийн мэргэжилтэн - Үйлдвэрийн хэрэглээний материал

Нээлтийн огноо: 2024-03-11
Хаалтын огноо: 2024-03-25 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ханган нийлүүлэлтийн хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Хангамжийн мэргэжилтэн - Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, Хангамжийн мэргэжилтэн - Үйлдвэрийн хэрэглээний материал ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хангамжийн чиг үүргийн ажлуудыг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Компанийн хангамжийн процесс, баримтжуулалтын болон компанийн засаглалын шаардлагад нийцүүлэн, бараа үйлчилгээний ангиллын менежментийн процесс болон төслийн хэрэгжүүлэлтийн аргазүйн дагуу хэрэгжүүлэх.
  • Бизнест шаардлагатай бараа, үйлчилгээний жил бүрийн сонгон шалгаруулалтын төлөвлөгөөг боловсруулахад хувь нэмрээ оруулах.
  • Төлөвлөгөөний хэрэгжилтэнд оруулж буй хувь нэмрийг хянах, нөхцөл байдал өөрчлөгдөхөд төлөвлөгөөг шинэчлэх, төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвлөх.
  • Шаардлагатай тохиолдолд ОТ худалдан авалтын холбогдох дүрэм журмын дагуу өөрийн ангилалд хамаарах гэрээний менежментийг хэрэгжүүлэхдээ ханган нийлүүлэлтийн шинжээчийн багийг удирдах
  • Хариуцаж авсан гэрээнүүд эсвэл өмнө нь хийж гүйцэтгэсэн сонгон шалгаруулах төслүүдээс улбаатай гэрээнүүдийн гэрээний менежментийг (гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, ханган нийлүүлэгчдийн үнэлгээ хийх г.м.) хийж, гүйцэтгэх
  • Өрсөлдөөнт нөхцөл байдлыг бий болгож, аюулгүй бөгөөд чанарын шаардлага хангасан үр дүнг бий болгож, хангамжийн сүлжээний эрсдэлийг бууруулахын тулд өөрийн хариуцаж буй бараа үйлчилгээндээ зах зээлийн нөхцөл байдалд тохирсон ангиллын стратегийг боловсруулах замаар үнэ цэнэ бий болгох боломжуудыг ашиглах
  • Бараа, үйлчилгээг гэрээнд заасан нөхцлийн дагуу, аюулгүй, үр ашигтай, зардлын мэдрэмжтэй байдлаар үзүүлж байгаа эсэхийг баталгаажуулах замаар гэрээний дараах менежментийг хэрэгжүүлэн, хариуцсан ажил үйлчилгээний гэрээний гүйцэтгэлийг сайтар хангах.
  • Компанийн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан шаардлага, үүрэг хариуцлагын дагуу боломжтой бүх тохиолдолд дотоодын аж ахуйн нэгжийн оролцоог оновчтой байлгахын тулд компани доторхи бусад хэлтэс нэгжүүд болон ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролыг эзэмшсэн байх.
  • Хангамж, нийлүүлэлтийн сүлжээний ажлын туршлага зайлшгүй шаардлагатай
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны болон зохион байгуулах өндөр ур чадвартай
  • Бүх шатны удирдлага, ажилтнуудтай ажиллах чадвартай
  • Задлан шинжлэх, логиктой бодож сэтгэх чадвартай байх
  • Санаачилгатай, уян хатан ажиллах, бие даан ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Англи хэлний яриа болон бичгийн ур чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.