Ханбогдын хөгжлийн ерөнхий зөвлөх

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Орон нутгийн харилцааны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Ханбогдын хөгжлийн ерөнхий зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Ханбогдын хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд төслүүдийг төлөвлөх, удирдан зохион байгуулах, гүйцэтгэлийн хэрэгжилтийг хянах, үнэлэх мөн компаний бодлого, дүрэм журмын дагуу бизнесийн эрхэм зорилго, үйлдвэрлэлийн зорилтот төлөвлөгөөтэй нийцүүлэн ажиллах явдал юм.

Үүрэг даалгавар

  • Төслүүдийн төсвийн тооцоолол ба төлөвлөгөөг хөгжүүлэх, төслийн батлагдсан хүрээний дагуу эхлэлээс дуустал үе шатанд гүйцэтгэл ба хэрэгжилтийг хянаж ажиллах
  • Төслийн үе шатанд олон талт оролцогч талуудын үр дүнтэй харилцааг ханган ажиллаж, оролцогч талуудтай харилцах төлөвлөгөөг хэрэгжүүлэх
  • Төслийг гүйцэтгэлийн үзүүлэлтүүд нь бизнесийн шаардлагуудыг хангаж буй эсэхийг хянах, удирдан зохион байгуулах ба тайлагнах
  • Төслийн гол оролцогч талуудын харилцааг уялдуулах, удирдах
  • Гэрээт ажлуудын шаардлагын дагуу Гэрээт гүйцэтгэгчид ба Зөвлөхүүдийн гүйцэтгэлийг хянах
  • Төсөлд оролцогч талуудад техникийн ур чадварын дэмжлэг үзүүлэх, удирдан чиглүүлэх мөн туршлага хуваалцах
  • Төслүүдийг товлосон цаг хугааны дагуу амжилттай хэрэгжүүлэх нөхцлүүдийг ханган ажиллах
  • Төслүүдийг хэрэгжүүлэх явцад шаардлагатай сайжруулалтуудыг хийх, нөхцөл байдлыг сайжруулах талаар санаачлагатай ажиллах

Тавигдах шаардлага

  • Бизнесийн Удирдлага, Санхүү Эдийн Засаг, Худалдааны мэргэжлээр Баклавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Төслийн Удирдлагын Гэрчилгээтэй бол давуу тал болно
  • 3-5 жилийн тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай, Оюу Толгой компаний бизнес систем ба үйл ажиллагааны талаар сайн ойлголтой байх
  • Гол байр суурь, гол мэдээлэлийн талаар өөр өөр талуудтай ижил тогтвортой харилцаатай байх
  • Бизнес ба орон нутгийн харилцааны гүүр болж ажиллах
  • Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний үнэлгээ ба хяналт, гүйцэтгэл, шилжин суурьших төслийн уялдааг ханган, төслийг хэрэгжүүлэх хуваарийг хөгжүүлэн ажиллах
  • Оюу Толгойн байршил дах уурхайн нөлөөлөл нь Соёлын өвийн хамгаалалтын тайлагнал, олдворуудад нөлөөлж буй эсэхийг хянан ажиллах чадвартай байх
  • Асуудлыг шийдвэрлэх, задлан шинжлэх чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • MS Оффис програм хамгамжууд дээр ажиллах өндөр ур чадвартай байх (Word, Excel, and PowerPoint)

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.