Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг

“Оюу толгой” компани 2011 оноос нутгийн иргэд, малчдын сайн дурын оролцоонд тулгуурласан байгаль орчны мониторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд малчид гар худгийн усны түвшин зэрлэг ан амьтдын ажиглалт, Ундай гол дагуу хайлаас модны судалгааг хийж ирсэн. Орон нутгийн иргэдийн цуглуулсан мониторинг судалгааны баримтыг судлаачид болон мэргэжилтнүүд боловсруулж “Оюу Толгой” компаний байгаль орчны мониторинг, байгаль хамгааллын арга хэмжээний үр дүнг хянан баталгаажуулах зорилгоор ашигладаг.

Ханбогд сумын Гурван Талт Зөвлөл орон нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчны мониторингийн арга зүйг мал маллагааны хэв маягт зохицуулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, талуудын итгэл үнэмшлийг хангасан байхаар шинэчлэн боловсруулсан. Үүний дагуу тус сумын иргэд, малчид сайн дураар “Мөнх ногоон Галба” ТББ үүсгэн байгуулсан бөгөөд 2018 оноос эхлэн иргэдийн оролцоотой байгаль орчны мониторингийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.


Мониторингийн хамрах хүрээг өргөтгөж дараах чиглэлийг багтаасан. Үүнд:

  • Усны нөөц, хур тунадас,
  • Хөрсний эвдрэл доройтол, хөрсний чийг,
  • Бэлчээр ба ашигт ургамлууд,
  • Зэрлэг ан амьтад ба байгалийн задгай уст цэгүүдийн ашиглалт,
  • Агаарын чанар орчны тоосжилт,
  • Уул уурхайн нөлөөнд өртөж болзошгүй газруудад мониторингийн цогц үйл ажиллагаа,
  • Залуу үе, сургуулийн сурагчдад чиглэсэн экологийн боловсролыг дээшлүүлэх ажил зэрэг болно.

2021 оны эхний хагас жилийн байдлаар мониторингийн ажилд нийт 118 /давхардсан тоогоор/ малчин оролцож 168 цэг дээр 5 төрлийн мониторинг хийж байна.

  • Усны мониторинг-86 цэг дээр 85 малчин,
  • Зэрлэг амьтны мониторинг-16 маршрутаар16 малчин,
  • Бэлчээрийн мониторинг -8 цэг дээр 8 малчин,
  • Хайлаасны тооллого 1 цэгт 5 малчин, Тооройн мониторинг 1 цэгт 1 малчин
  • Сумын төвийн ирээдүйд ашиглах цэвэр усны цооног -18 цэг,
  • Хур тунадасны мониторинг-10 цэг
  • Малчдын гүн өрмийн худаг -15 цэг,
  • Усны чанарын мониторинг -10 цэг,
  • Тоосны мониторинг -5 цэг дээр тус бүр мониторинг хийж байна. Үүний зэрэгцээ ТББ-ын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх ажлууд үргэлжилж байна.