Халаалт, хөргөлт, агааржуулалтын багийн ахлах

Нээлтийн огноо: 2024-05-30
Хаалтын огноо: 2024-06-12 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Халаалт, хөргөлт, агааржуулалтын багийн ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ахлах ажилтны өгсөн үүрэг даалгаврын дагуу засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээний процессыг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааг ханган ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварын ажилчдыг засвар үйлчилгээний ажлыг удирдаж, хяналт тавина
  • Гэнэтийн эвдрэл, дуудлагыг засварлах ажлыг хуваарилан зохион байгуулна
  • KPI-ийг хянаж, ажлын гүйцэтгэлийн чанар, бүтээмжийг хянахын зэрэгцээ гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, чанарыг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ
  • Ажлын хүсэлтүүдэд шаардагдах материал, хүн цагийн тооцоог гаргана
  • Агааржуулалт, агааржуулалтын систем, тоног төхөөрөмжийг суурилуулах, засварлах
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний эрсдэлийг тодорхойлох
  • HVAC системийн цахилгаан ба механик гэмтлийг оношлох
  • Системийг цэвэрлэх, тохируулах, засах, баталгаат үйлчилгээ үзүүлэх
  • Яаралтай засварыг шуурхай, чанартай хийх
  • Засвар үйлчилгээ эвдрэлийн мэдээллийг өдөр тутам бүртгэн, бүртгэл хөтлөх
  • Ферроны алдагдлын мэдээллийг өдөр тутамдаа бүртгэн хөтлөх
  • Ахуйн цахилгаан хэрэгслийн стандарт, Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай журмуудыг дагаж мөрдөх
  • Үйлчилгээний стандарт, ажлын заавар, үйлчлүүлэгчдийн шаардлагыг дагаж мөрдөх
  • Аюулгүй ажиллагааны тогтоосон дүрэм, журмыг мөрдөж, аюулгүй, ажлын байрны эмх цэгцийг сахих
  • Хуваарьт болон хуваарьт бус ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх
  • Барилгын төлөвлөгөө, зураг төслийг дагаж мөрдөх
  • Барилгын ажлын болон бусад багуудтай хамтран ажиллах
  • Ажилаа гүйцэтгэхдээ зураг төсөл, схемүүдийг судалж ойлгон, шаардагдах хэмжээ, материалыг тодорхойлдог байх
  • Гарын багаж ашиглан бүтцийн эвдэрсэн буюу гэмтэлтэй хэсэг, хэсгүүдийг засах, солих

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, Инженерийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эсвэл Халаалт хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмжийн чиглэлээр мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг, хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарладаг байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн
  • Засварын баг удирдаж ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.