Хайгуул, геологийн үйлчилгээний ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-08-02
Хаалтын огноо: 2022-08-15 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Нөөц ба системийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Хайгуул, геологийн үйлчилгээний ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь томоохон, төвөгтэй орчин нөхцөлд тухайн геологийн нэгжийн үйл ажиллагаанд байгууллагын дүрэм, журмын дагуу үйлчилгээ болон дэмжлэг үзүүлж, зохицуулалт хийж багийн зорилго болон зорилтот төлөвлөгөөнд хүрэх юм. Уг албан тушаалтан нь ОТ ХХК болонХамтарсан Компани (Онтри)-н лицензтэй газар дээр хийгдэх хайгуулын ажлыг төлөвлөж, удирдаж, гүйцэтгэж, баримтжуулах ажлыг удирдан явуулахын зэрэгцээ бусад геологийн багууд, Үйл ажиллагааны багууд зэрэг илүү өргөн хүрээнд өрмийн дээжийн бичиглэл, геофизикийн бичиглэл, геометаллурги ашигт малтмалын судалгаа зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллана. Уг албан тушаал нь мөн Оюу Толгойн уурхайн талбарт хийгдэх хайгуулын ажлыг манлайлах, мөн геологи хайгуулын ажил болон дээр дурдсан бусад хэсгүүдээс цугларсан өгөгдөлд ЧБЧХ гаргаж ажиллах гол албан тушаал юм.

Үүрэг даалгавар

  • Уг албан тушаалтан нь хайгуулыг төлөвлөх, хайгуулын үйл ажиллагаа болон түүнийг гүйцэтгэж буй ажилчдыг удирдах зэрэг хайгуулын үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
  • Өрөмдлөгийн хөтөлбөр, талбайн зураглал болон дээж авалт, геохими болон геофизикийн судалгаа зэрэг ОТ ХХК болонХамтарсан Компани (Онтри)-н лицензтэй газар дээрх хайгуулын хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг төлөвлөж, удирдах.
  • Хайгуулын геологийн функцүүдийн өдөр тутмын зохицуулалт хийх ба үүнд:
    • Геологийн шинэ ажилтныг сургах, зааварчлах
    • Геологийн зураглал хийх болон дээж авах
    • ЧБЧХ-н үйл явцын шилдэг дадлыг мөрдөж байгааг бататгах
  • Өндөр эрсдэлтэй хэсгүүдийг илрүүлэх мөн тэдгээр эрсдэлийг бууруулах үйл явцын боловсруулалтад дэмжлэг үзүүлэх
  • Өөрийн үүрэг хариуцлагын шаардлагын дагуу бусад геологийн болон үйл ажиллагааны хэсгүүдтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.
  • Чанартай бичиглэлийн үр дүнг хуваарийн дагуу цаг тухайд нь гаргах ажилд дээжийн бичиглэлийн геологичид болон геологийн үйлчилгээний багийг удирдаж, чиглэл өгөх. Хүлээлгэн өгөх зүйлсэд геологийн болон геотехникийн бичиглэл, чөмгөн дээжтэй ажиллах, өрөмдлөгийн цооногийн бичиглэлийн үр дүнд геологийн анхны тайлалт хийх болон бичиглэлийн үйл явцын ЧБЧХ орох ба эдгээрээр хязгаарлагдахгүй.
  • Хариуцсан гэрээт байгууллага, үйлчилгээ үзүүлэгчийг удирдаж, тэдний гэрээний дагуу хүлээлгэн өгөх зүйлсэд байгууллагын стандартын дагуу хяналт тавих. Аливаа зөрүүг тайлагнаж, тохирох өөрчлөлтийг санал болгох.
  • Дотоодын ба гаднын (жишээлбэл засгийн газарт тайлагнах) хэрэгцээнд зориулж хайгуулын геологи болон үүрэг хариуцлагын бусад хэсгүүдийн тайлан, илтгэлийг цаг тухайд нь амжилттай бэлэн болгох талаар бусадтай хамтран ажиллах, удирдах.
  • Нөөцийн удирдлагын сүлжээний хэмжээнд геологийн өгөгдөл мэдээлэл, баримт бичгийг зохих ёсоор удирдаж, бүрэн эхээр нь нэвтрэх боломжтой, аюулгүй дэд бүтцэд хадгалдаг байх.
  • Уурхайн хэмжээнд геологийн зүгээс харилцаа холбооны тал дээр төлөөлөл болж хайгуул геологийн ажлуудад үр дүнтэй харилцаа холбооны систем хөгжүүлж авч явах
  • Дээж хадгалах байгууламжийн менежмент болон өрмийн цооногийн каталог боловсруулж одоо байгаа бүх өрөмдлөгийн дээжүүдийг хадгалж хамгаалах талаар анхааран ажиллах
  • Хариуцсан хэсэгтэйгээ холбоотой АСЖ болон журмуудыг боловсруулж, хариуцах.
  • Хариуцсан хэсгийнхээ ГҮҮ-г хариуцах.
  • Мэргэжлийн ур чадвараа хуваалцан геологийн бүхий л багийн хэмжээний мэргэжлийн ур чадварт хувь нэмрээ оруулах; шинэ боломжуудыг олж нээх, хөгжүүлэхийн тулд чадавх, мэргэжлийн ур чадваруудыг нэмэгдүүлэх.
  • Байгууллагын одоогийн болон цаашдын зорилгод хүрэхийн тулд ур чадвар, авьяасыг хөгжүүлэх (Геологийн шинжлэх ухааны шинэ төгсөгчдийг байнгын бэлэн байлгах зорилгоор илүүтэй анхаарал хандуулж их дээд сургуулиудтай харилцаатай байж Оюу Толгойн нэр хүндийг өсгөх).
  • Багийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлж, жил бүр нягталдаг байх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Геологи, геологийн шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Мэргэжлийн зэрэгтэй, диплом болон 10-с доошгүй жил холбогдох мэргэжлээр (ашигт малтмалын хайгуулын туршлагатай) ажилласан туршлагатай байх.
  • Тайлагнах ялангуяа Монгол улсын засгийн газар луу хуулийн дагуу тайлагнаж байсан туршлагатай байх.
  • Төсөл, ажлын хөтөлбөрийг төлөвлөх, удирдах, гүйцэтгэх чадвартай.
  • Алмаазан өрөмдлөгийн чөмгөн дээжийн геологийн бичиглэлийн чиглэлээр туршлага хуримтлуулсан.
  • Геохими, геофизикийн мэдлэгтэй, түүнийгээ ашигт малтмалын хайгуулын ажилд хэрэгжүүлэх чадвартай.
  • 3D загварчлалын Leapfrog болон Arc-GIS, acQuire, ioGas гэх мэт программ хангамжийн аппликэйшнүүдийг ашиглаж сурсан бол давуу тал болно.
  • SME, SEG, IMM, AusIMM зэрэг геологийн болон уул уурхайн мэргэжлийн нийгэмлэгийн гишүүнчлэлтэй бол давуу тал болно
  • Маш хурдан хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд ажиллаж үзсэн туршлагатай, шинэ сорилтуудтай тулгарахад бэлэн бөгөөд түүнийг даван гарах сэтгэл зүйн эерэг хандлагатай байх
  • Баг удирдаж байсан туршлагатай
  • Олон талуудтай хамтран ажиллах болон бусдад нөлөөлөх чадвартай
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.