Уурхайн үйл ажиллагааны менежер

Нээлтийн огноо: 2021-11-08
Хаалтын огноо: 2021-11-18 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа хэлтэст 5 өдөр ажиллаж 2 өдөр амрах хуваарьтайгаар Уурхайн талбарт ажиллах нэг (1) Уурхайн үйл ажиллагааны менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Хэлтсийнхээ аюулгүй ажиллагааны соёлыг ойлгож, анхаарах шаардлагатай хэсэгт арга хэмжээ авч ажиллах
  • Оюу толгойн нэгдсэн төлөвлөгөөнд нийцэж ажиллахын тулд хэлтсийн стратеги болон зорилгыг тодорхойлох
  • Хэлтсийн төсвийг боловсруулах, удирдан зарцуулах
  • Ажилтнуудынхаа ажлын үр дүнг хянаж, үр дүнтэй 1:1 гүйцэтгэлийн яриа хийж, зохих санал зөвлөмжийг өгдөг байх
  • Шаардлагатай үед хэлтсийнхээ манлайллын чадамжийг (залгамж халаа бэлтгэх төлөвлөгөө г.м) хянаж, боловсруулах.
  • Хэлтсийн ажлын чиг хандлагыг ойлгож, систем, журам, процессын талаарх өгөгдөл, мэдээллийг ашиглан ажлын гүйцэтгэл сайжруулахад чиглүүлэх, мөн эрс өөрчлөлт шаардлагатай хэсгийг олж харах
  • Эдгээр өөрчлөлтийг хийж, хэлтсийн үйл ажиллагааг хэвийн, жигд хэмжээнд хүргэхийн тулд өөрийн эрх мэдлийн хүрээнд систем, журам, процесст өөрчлөлт оруулах ажлыг боловсруулан, хэрэгжүүлэх
  • ОТ зорилгодоо хүрч ажилллахад хувь нэмрээ оруулан, бусадтайгаа хамтран ажиллах, ОТ-н удирдлагын багт чухал үүрэгтэйгээр оролцох
  • Дээрх бүх ажил үүргийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ирээдүйд тавигдах шаардлага, урт хугацааны сайжруулалтуудыг үнэлж, одоогийн үйл ажиллагаатай харьцуулан, тэнцвэртэй байдлыг хангах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер, эсвэл үүнтэй ижил төстэй инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Маш хурдан хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд ажиллаж үзсэн туршлагатай, шинэ сорилтуудтай тулгархад бэлэн бөгөөд түүнийг даван гарах сэтгэл зүйн эерэг хандалагатай байх
  • Оролцогч талуудтай хамтран ажиллах, удирдан манлайлах, цагийн зөв хувиарлалт, зохион байгуулах зэрэг ур чадваруудыг бүрэн эзэмшсэн туршлагатай байх
  • Баг удирдаж байсан туршлагатай
  • Олон талуудтай хамтран ажиллах болон бусдад нөлөөлөх чадвартай
  • Баг удирдах болон багаа хөгжүүлэх чадвартай
  • Асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Бизнеийн үйл ажилаагааны ирээдүйн хэрэгцээ шаардлагыг таамаглаж, зорилтдоо хүрхийн тулд нөөц бололцоог үр ашигтайгаар зохион байгуулах чадвартай
  • Гадна болон дотоод харилцагч талуудтай үр дүнтэй харилцааг бий болгож уурхайн үйл ажиллагааг хамгын сайн үр дүнд хүргэх чадвартай
  • Төвөгтэй асуудал дээр ажиллах болон зөрчлийг шийдвэрлэх замаар үр бүтээлтэй ажиллах ур чадвартайбайх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.