Уурхайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-01-05
Хаалтын огноо: 2022-01-15 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагааа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ ажлын байрны гол зорилго нь техникчид, инженерүүд, өгөгдлийн шинжээчдийн багийг удирдан Ил уурхайн үйл ажиллагааг аюулгүй, өндөр бүтээмжтэй, оновчтой удирдах зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны багт дэмжлэг үзүүлэн ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны журам, стандартуудыг даган мөрдөж ажиллах
  • Ажил үүргээ гүйцэтгэхдээ бусад үйл ажиллагааны хэсгүүдтэй нягт хамтран ажиллах
  • Ил Уурхайн үйл ажиллагаанд зардал багатай, байгаль орчны сөрөг нөлөөгүй аргаар бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Ил уурхайн үйл ажиллагааны шийдвэр гаргалтыг сайжруулах боломжийг олгох систем, мэдээллээр хангах
  • Ил Уурхайн төсөл, хөтөлбөрүүдийг батлагдсан зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ба өдөр тутамдаа төрөл бүрийн төслүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Технологийн дэвшилийг ашиглан ил уурхайн үйл ажиллагааг сайжруулах бизнес шийдлүүдийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Рио Тинто-ын бусад "Уурхайн хяналт, удирдлага баг" хамт олонтой хамтран ажиллаж, Оюу Толгойд Рио Тинто-ийн шилдэг туршлагуудыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах;
  • Тоног төхөөрөмжийн техникчдийг удирдан тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн том эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэх
  • Ил Уурхайн үйл ажиллагааны өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Ил Уурхайн үйл ажиллагааны тайлангуудыг хөгжүүлэх;
  • Өгөгдөл, мэдээлэл дээр үндэслэн уурхайн гүйцэтгэлд анализ, дүн шинжилгээ хийх
  • Ил Уурхайн үйл ажиллагааны хэлтсийн тайлангийн системийг хариуцах
  • Ил Уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийн мэдээлэл, өгөгдөл нь хамааралтай, хэрэгцээтэй, үнэн зөв эсэхийг шалгах тал дээр ил уурхайн оролцогч талуудтай хамтран ажиллах;
  • Ил уурхайн Хяналт, Удирдлагын багийн бүх процесс, тайлангуудын баримт бичгийг хөтлөх, шинэчлэх
  • Ил Уурхайн хяналт, удирдлагын инженерүүдийг удирдан Ил Уурхайн үйл ажиллагааны систем, програмуудын бэлэн байдал нь сайн, үйл ажиллагааны үзүүлэлт нь хэвийн байгаа эсэхэд хяналт тавих
  • Ил Уурхайн үйл ажиллагааны систем, програмуудыг өндөр бүтээлтэй ашиглах талаар үйлдвэрлэгч болон бусад багуудтай хамтран ажиллах
  • Ил уурхайн радио, сүлжээг тасралтгүй сайжруулахад Мэдээллийн технологийн багтай нягт хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер, Мэдээллийн технологи эсвэл холбогдох бусад чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
  • Өмнө нь үйл ажиллагааны ба/эсвэл хяналтын багт ажиллаж байсан туршлагатай байх
  • MS SQL, Tableau, PowerBI програмууд чадварлаг ажилладаг байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.