Уурхайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-02-16
Хаалтын огноо: 2022-03-02 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК –Уурхайн үйл ажиллагааны хэлтэст уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэ ажлын байрны гол зорилго нь Ил уурхайн үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх багийг удирдан уурхайн үйл ажиллагааг аюулгүй, өндөр бүтээмжтэй удирдахад үйл ажиллагааны багт техникийн дэмжлэг үзүүлэн ажиллахад оршино.

Үүрэг даалгавар

  • Ил Уурхайн үйл ажиллагааны хэлтэсийн удирдлагын багт нэгдэн, ил уурхайн үйл ажиллагаа нь аюулгүй байдлын хууль тогтоомж, ЭМААБО-ын холбогдох стандартад бүрэн нийцэж байгаа эсэхэд хяналт тавихын зэрэгцээ аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Ил Уурхайн үйл ажиллагаанд зардал багатай, байгаль орчны сөрөг нөлөөгүй аргаар бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Ил уурхайн үйл ажиллагааны шийдвэр гаргалтыг сайжруулах боломжийг олгох систем, мэдээллээр хангах
  • Технологийн дэвшилийг ашиглан ил уурхайн үйл ажиллагааг сайжруулах бизнес шийдлүүдийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Рио Тинто-ын бусад "Уурхайн хяналт, удирдлага баг" хамт олонтой хамтран ажиллаж, Оюу Толгойд Рио Тинто-ийн шилдэг туршлагуудыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах;
  • Ил Уурхайн диспетчер, техникч, системийн инженерийн ажлын чиг үүргийг тодорхойлж, удирдах, техникийн дэмжлэг үзүүлэх
  • Ил уурхайн төсвийн зарцуулалтад хяналт тавих, удирдлагад дэмжлэг үзүүлэх
  • Бизнесийн зорилтод хүрэхийн тулд бусад оролцогч талуудтай нягт хамтран ажиллах
  • Ил Уурхайн үйл ажиллагааны бизнес сайжруулах санаачлагад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
  • Тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлтүүдийг хянаж, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх
  • Ил Уурхайн үйл ажиллагааны систем, процессийг боловсруулж, баримтжуулах
  • Уул уурхайн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • 3-5 жил ажилласан, удирдан манлайлах туршлагатай байх
  • Ажлын үйл явцыг үр дүнтэй явуулахын тулд үйл ажиллагааны болон бусад оролцогч багуудын хооронд үр дүнтэй хамтран ажиллаж чаддаг байх
  • Багийн гишүүд өөрийн болон бусдын аюулгүй байдалд хариуцлага хүлээдэг аюулгүй ажиллагааны соёлыг дэмждэг байх
  • Microsoft Office, Modular, PowerBI зэрэг компютерийн олон төрлийн программ хангамжуудаг сайтар
  • ашигладаг, мэддэг байх
  • Оролцогч талуудын удирдлага, манлайлал, цаг төлөвлөлт, дэмжлэг, зохион байгуулалтын ур чадвар, туршлагатай байх.
  • Дүн шинжилгээ хийх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай байх
  • Ажлыг удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Бүтээмжийг тасралтгүй сайжруулах чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний өндөр түвшний бичгийн болон харилцааны чадвартай байх

Тавигдах шаардлага

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.