Уурхайн Эрх зүйн хэрэгжилт хариуцсан Ерөнхий зөвлөх

Нээлтийн огноо: 2024-02-20
Хаалтын огноо: 2024-03-04 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр ур чадвартай боловсон хүчнийг өөртөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ний Гүний уурхайн үйл ажиллагаа- Нөөц ба системийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах Уурхайн Эрх зүйн хэрэгжилт хариуцсан Ерөнхий зөвлөх ажлын байранд нэг (1) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь уурхайн төслүүдийн зөвшөөрөл болон техник эдийн засгийн үндэслэлд чиглэсэн инженерингийн ажлуудыг удирдах, хянахад оршино. Мөн түүнчлэн, уулын ажлын төлөвлөгөө болон тайланг батлуулах ажлын явцад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, цаашлаад багийн зорилго болон зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого журамд нийцүүлэн ажлыг гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар

  • Уул уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдах, зохион байгуулах
  • Жилийн уулын ажлын төлөвлөгөөг батлуулахад шаардлагатай тодорхой дүрэм журмын шаардлагуудтай танилцах, тайлалт хийх
  • Жилийн уулын ажлын төлөвлөгөөг батлуулахад шаардлагатай бүх бичиг баримт, тайланг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • Улсын байгууллагуудтай харилцахад дэмжлэг үзүүлж, тайлан, төлөвлөгөөг батлуулахад шаардлагатай аливаа хурал, танилцуулгыг бэлтгэх, зохион байгуулах
  • Орон нутаг болон засгийн газрын агентлаг зэрэг гол оролцогч талуудтай, шаардлагатай тохиолдолд байгаль орчны бүлэгтэй харилцах
  • Жилийн уулын ажлын төлөвлөгөө болон ТЭЗҮ-тэй холбоотой оролцогч талуудаас ирүүлсэн аливаа асуулт, асуудлыг шийдвэрлэх, мэргэжил зүйн дэмжлэг үзүүлэх
  • Дүн шинжилгээ хийхэд шаардлагатай геологи, геотехник, уурхайн дизайн болон санхүүгийн өгөгдлийг цуглуулахаар олон багуудтай хамтран ажиллах
  • Геологи, металлурги болон байгаль орчны багууд зэрэг бусад хэлтсүүдтэй хамтран ажиллаж тэдний мэргэжлийн туршлагыг уулын инженерийн ажилд зөвшөөрөл талаас нь оруулж нэгтгэх
  • ТЭЗҮ болон Нөөцийн тайланг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн санал зөвлөмж өгөх
  • Орон нутгийн, улсын болон олон улсын уул уурхайтай холбогдолтой хууль эрх зүй, дүрэм журам, байгаль орчны стандартын тухай цаг үеийн мэдээлэлтэй байх
  • Уулын ажил нь холбогдох бүх хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах/хянах
  • Боломжит уурхайн талбайн геологийн шинж чанарыг үнэлж ашигт малтмалын нөөц болон үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлох
  • Үйлдвэрлэлийн үр ашгийг оновчлох уурхайн ашиглалтын арга болон тоног төхөөрөмжийн боломжийг үнэлэх
  • Хүдэр боловсруулах аргад дүн шинжилгээ хийн олборлолт, баяжуулалтын тохиромжтой технологийг санал болгох
  • Төслийн дизайн, төлөвлөлт, шаардлагатай тохиолдол гүйцэтгэлийн явцад багийн гишүүдэд техникийн заавар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх
  • ТЭЗҮ-ийн ололт, дүгнэлт зэргийг багтаасан иж бүрэн тайлан бэлдэх
  • Уг тайланг оролцогч талууд, удирдлагын баг болон зохицуулагч байгууллагуудад танилцуулах
  • Уулын ажилд оролцож буй бүх ажилтнуудын сайн сайхан байдлыг хангахын тулд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдүүлэх, чухалчлах
  • Уулын инженерийн баг болон уулын төслийн ажиллах хүчинтэй аюулгүй байдалд чиглэсэн соёлын төлөвшүүлэх
  • Оролцогч талуудтай харилцах явцад хариуцлагатай уул уурхай болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хийж буй компанийн ажлуудыг танилцуулах, тайлбарлах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл түүнтэй төстэй чиглэлээр бакалаврын зэрэгтэй эсвэл түүнээс дээш зэрэгтэй байх
  • Уулын инженерийн чиглэлээр өргөн туршлагатай байх бөгөөд хайгуулаас үйлдвэрлэл хүртэлх уурхайн төслүүдийг амжилттай удирдаж байсан бодит туршлагатай байх.
  • Уул уурхайн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Монголын улсын мэргэшсэн инженер эсвэл зөвлөх инженер байх
  • Геологийн загварчлал, уул уурхайн программ хангамж, хүдрийн үйлдвэрлэлийн нөөц тооцох арга аргачлалын талаар өндөр мэдлэгтэй байх
  • Уулын ашиглалтын арга, тоног төхөөрөмжийн сонголт болон хүдэр боловсруулах технологиудын тухай сайн ойлголттой байх
  • Уул уурхайн холбогдолтой холбогдох хууль, дүрэм журам болон байгаль орчны стандартуудыг мэддэг байх, тайлалт хийдэг байх
  • Багийг үр дүнтэй удирдах, оролцогч талуудтай хамтран ажиллах маш сайн манлайллын болон харилцах ур чадвартай байх
  • Төслийн удирдлагын туршлагатай бол давуу тал болно
  • Англи болон Монгол хэлээр чөлөөтэй харилцдаг байх
  • Англи хэлнээс Монгол хэлрүү, Монгол хэлнээс Англи хэлрүү аман орчуулга хийдэг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.