Уурхайн хяналт, шалгалтын зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-06-03
Хаалтын огноо: 2022-06-15 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн хяналт, шалгалтын зохицуулагч ажлын байранд (жирэмсний амралттай ажилтныг түр орлон ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн хяналт инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Олборлолтын зорилтонд түвшинг хангахын тулд уул уурхайн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнийг үр дүнтэй зохицуулахын сацууүйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтын зардлыг хэмнэх зорилгоор тээвэрлэлтийн циклийг оновчтойгоор зохицуулах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Налуугын нуралтын хөдөлгөөний хяналт
  • Холбогдох гэнэтийн ослын журмын талаарх ойлголттой, түүнийг дагаж мөрдөх
  • Талбай хариуцагчтай холбогдож тээвэрлэгч машинуудын сул зогсолт эсвэл бусад үйлдвэрлэлийн бүтээмжинд нөлөөлөх магадлалтай зүйлсийн талаар даруй мэдээлэх
  • Засвар үйлчилгээний төлөвлөгөөний дагуу тоног төхөөрөмжийг зөв цагт нь зогсоох
  • Эвдрэлийг засах үйл ажиллагааг хамтран зохицуулах
  • Тоног төхөөрөмжийн засварыг чухал байдлаар нь эрэмблэх
  • Засварчид, цахилгаанчидын тоног төхөөрөмжийн үзлэг хийх хуваарийг оновчтой зохицуулах
  • Ээлж солилцоо болон цайны цагийг зохицуулах
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөөнд тусгагдах шаардлагатай асуудлуудыг тайлагнах, мэдээлэх
  • Тодорхой, ойлгомжтой харилцаа холбоо хийж, Операторуудын хуваарилалтыг үр ашигтайгаар хийж, тэдэнд тодорхой мэдээлэл өгч, тэдний алжаал ядаргааг хянана.
  • Машины парк зогсолтыг зохицуулах
  • Уурхай доторх замын хөдөлгөөн, орц гарцыг зохицуулна
  • Хүдэр хянагч нараас ""өдрийн төлөвлөгөө"" болон зорилтот төлөвлөгөөг авна
  • ""Өдрийн төлөвлөгөө"" болон сайтын шаардлага дээр үндэслэн ажлыг эрэмбэлнэ.
  • Тээвэрлэх шаардлагатай хүдрийн болон тоннын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тээвэрлэлтийн төлөвлөгөөг хянах, шалгах, оновчлох
  • Эвдрэл гарах магадлалыг харгалзан үзэж, төлөвлөлт хийхэд туслах
  • Уурхайн нөхцөл байдлыг хянаж, гарсан өөрчлөлт дээр үндэслэн тээвэрлэлтийн төлөвлөгөөг илүү оновчтой болгохын тулд уурхайн хяналтын системд тохиргоо/оновчлол хийх талаар зөвлөмж өгөх
  • Түлш цэнэглэлтийг зохицуулах
  • Ээлж дуусах бүрт MM&C системд цугалсан мэдээллийн нарийвчлал, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах
  • Unlocking – г бүрэн ашиглах ба уулын ахлахуудад шаардлагатай үед үүрэг өгөх
  • Дугуйны ашиглалтыг сайжруулахын тулд TPKH-ийг хянах /зохицуулах
  • Тоног төхөөрөмжийн зогсолтыг бүртгэж, уурхайн үйл ажиллагаа, засвар болон баяжуулах үйлдвэрийн багуудтай хамтран ажиллаж хүн ба тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологийн, эсвэл уул уурхайн инженерийн мэргэшлийн чиглэл болон хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх. Уул уурхайн салбар эсвэл бусад хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Өдөр тутмын уурхайн төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэхийн тулд ажлын байран дахь үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулж, хянах.
  • Төслийг аюулгүй, үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх туршлага.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгал орчны удирдлагад өндөр шаардлага тавьдаг .
  • Компьютерын өргөн хүрээний програм хангамжийг ашиглах туршлагатай.
  • Уул уурхайн салбарт ашиглагддаг технологи дээр ажиллах мэдлэгтэй, түүнийгээ аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн тусын тулд ашиглаж чаддаг байх.
  • Харилцан хамааралтай мэдээллийн сангийн талаар мэдлэгтэй
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.