Уурхайн хяналт, шалгалтын зохицуулагч

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ийн Ил уурхайн үйл ажиллагаа– Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн хяналт, шалгалтын зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн хяналт инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.Олборлолтын зорилтонд түвшинг хангахын тулд уул уурхайн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнийг үр дүнтэй зохицуулахын сацуу үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтын зардлыг хэмнэх зорилгоор тээвэрлэлтийн циклийг оновчтойгоор зохицуулах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн дэлгэц дээрхи налуугын нуралтын хөдөлгөөнийг хянах
  • Холбогдох гэнэтийн ослын журмын талаарх ойлголттой, түүнийг дагаж мөрдөн ажиллах
  • Уурхайн ахлах ажилтантай холбогдож техникуудын сул зогсолт эсвэл бусад үйлдвэрлэлийн бүтээмжинд нөлөөлөх магадлалтай зүйлсийн талаар даруй мэдээлэх
  • Засвар үйлчилгээний төлөвлөгөөний дагуу тоног төхөөрөмжийг зөв цагт нь зогсоох
  • Засварчид, цахилгаанчидын тоног төхөөрөмжийн үзлэг хийх хуваарийг оновчтой зохицуулах
  • Тодорхой, ойлгомжтой харилцаа холбоо хийж, тоног төхөөрөмжийн хуваарилалтыг үр ашигтайгаар хийж, операторуудад тэдэнд тодорхой мэдээлэл өгч, тэдний алжаал ядаргааг хянана.
  • Машины парк зогсолт, түлш цэнэглэлт, ээлж солилцоо болон цайны цагийг зохицуулах
  • Өдрийн төлөвлөгөө болон уурхайн шаардлага дээр үндэслэн ажлыг эрэмбэлнэ.
  • Уурхайн олборлолтын төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарч тээвэрлэлтийн төлөвлөгөөг хянах, шалгах, оновчлох
  • Уурхайн нөхцөл байдлыг хянаж, гарсан өөрчлөлт дээр үндэслэн тээвэрлэлтийн төлөвлөгөөг илүү оновчтой болгохын тулд уурхайн хяналтын системд тохиргоо/оновчлол хийх талаар зөвлөмж өгөх
  • Ээлж дуусах бүрт УУХ-ын системд цугалсан мэдээллийн нарийвчлал, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах
  • УУХ-ын системийг түгжихгүйгээр бүрэн ашиглах ба уулын ахлахуудад шаардлагатай үед үүрэг өгөх
  • Дугуйны ашиглалтыг сайжруулахын тулд TPKH-ийг хянах /зохицуулах
  • Тоног төхөөрөмжийн зогсолтыг бүртгэж, уурхайн үйл ажиллагаа, засвар болон баяжуулах үйлдвэрийн багуудтай хамтран ажиллаж хүн ба тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологийн, эсвэл уул уурхайн инженерийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг эзэмшсэн байх
  • Уурхайн удирдлага хяналтын ажлын туршлагатай бол давуу тал болно.
  • Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Word, Excel & PowerPoint зэрэг дээр тайлан боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх
  • Өөрийн ажил үүрэг, туршлагатай холбоотой сэдвийн хүрээнд богино хэмжээний текстийг Англи хэлээр бичдэг байх
  • Аюулгүй ажиллагааны талаарх ойлголт, соёл өндөр байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.