Уурхайн хяналт, шалгалтын ахлах зохицуулагч

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн-Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн хяналт, шалгалтын ахлах зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн хяналт инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Олборлолтын зорилтонд түвшинг хангахын тулд уул уурхайн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнийг үр дүнтэй зохицуулахын сацуу үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтын зардлыг хэмнэх зорилгоор тээвэрлэлтийн циклийг оновчтойгоор зохицуулах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн дэлгэц дээрхи налуугын нуралтын хөдөлгөөнийг хянах
  • Холбогдох гэнэтийн ослын журмын талаарх ойлголттой, түүнийг дагаж мөрдөн ажиллах
  • Хүнд машин механизмуудын үр ашигтай, алдагдал багатай ашиглалтыг баталгаажуулан уурхайн төлөвлөгөөг биелүүлэх тал дээр ил уурхай болон засварын ахлах ажилтнуудтай нягт хамтран ажиллах;
  • Уурхайн хяналт удирдлагын Диспач програмыг бүрэн хүчин чадлаар нь ашиглан автосамосвалын оочерлож зогсох болон ачих нэгжийн машин хүлээлтийг зохицуулах зэргээр төлөвлөгөөт олборлолтын бүх зорилтыг биелүүлэх болон давуулан биелүүлэхэд багийнхнаа туслан дэмжих;
  • Уурхайн олборлолтын төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарч тээвэрлэлтийн төлөвлөгөөг хянах, шалгах, ахлах ажилтантай хамтран ажиллах
  • Дичпач програмын тусламжтайгаар бүх машинуудыг хамгийн богино хугацаанд зогсоолд байрлуулж, ажлын бүтээмжийг дээд түвшинд хүргэн, операторуудыг байнга ажиллагаатай байлгах
  • Уурхайн нөхцөл байдлыг хянаж, гарсан өөрчлөлт дээр үндэслэн тээвэрлэлтийн төлөвлөгөөг илүү оновчтой болгохын тулд уурхайн хяналтын системд тохиргоо/оновчлол хийх талаар зөвлөмж өгөх
  • Багийнхан төхөөрөмжийн бүтээмжийн тоо мэдээллийг нарийвчлан мэдээлэх, операторын хоцрогдлын нөлөөг хянаж байх болон цаг үед нь тааруулан шийд гаргах зэргийг хариуцна.
  • Диспач програмын цуглуулсан тоо баримтуудыг нягтлан тайлан үнэн зөв гаргах боломжийг бүрдүүлэх
  • Дугуйны ашиглалтыг сайжруулахын тулд TPKH-ийг хянах/зохицуулах, тоног төхөөрөмжийн эвдрэлийн мэдээлэл, хэвийн бус ашиглалтын (O4R) мэдээллүүдийг хянан зохицуулах

Тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологийн, эсвэл уул уурхайн инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 1-2 жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Modular Production Dispatch 1-р түвшин шаардлагатай, 2-р түвшин бол давуу талтай
  • Microsoft Office-н програмууд болон тайлан бэлтгэх хэрэгслүүд дээр ажиллах чадвартай
  • Уурхайн орчинд удирдах, зааварлах ажил хийж байсан туршлагатай бол давуу талтай
  • Уурхайн бүх нөөцийг (тоног төхөөрөмж, ажиллах хүч) үр ашигтай ашиглах, үйлдвэрлэлийн хүссэн зорилтод хүрэх зорилгоор уурхайн төлөвлөгөөтэй нийцүүлэх чадвартай байх
  • Өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны бүх журмыг дагаж мөрдөх.
  • Шинийг санаачлах, хөгжүүлэх болон үр дүнтэй, тогтвортой харилцаа холбоог хүмүүстэй бий болгох чадвартай байх
  • Амаар болон бичгээр үр дүнтэй харилцаа холбоог тогтоож чаддаг байх.
  • Англи хэлний аман болон бичгийн чадвар өндөр байх,
  • Монгол улсын жолооны үнэмлэх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.