Уурхайн хяналт, удирдлагын техникч

Нээлтийн огноо: 2022-09-26
Хаалтын огноо: 2022-10-10 17:30
Хэлтэс: Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн төсөл - Олборлолт хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн хяналт, удирдлагын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уурхайн хяналт, удирдлагын ахлах мэргэжилтэний шууд удирдлага доор ажиллах тухайн ажлын байрны зорилго нь Уурхайн Хяналт, Удирдлагын Ахлах Мэргэжилтэнд ажлаа тайлагнаж, гүний уурхайн техникийн системийн үйл ажиллагаа, хуваарилалтыг дэмжиж ажиллах юм. Түүнчлэн энэхүү ажлын байраар дамжуулан уурхайн хяналт, удирдлагын систем, техник хангамж болон түүний дэд бүтцэд техникийн дэмжлэг үзүүлэх нийлүүлэгчдийг багтаасан уурхайн хяналт, удирдлагын бүх оролцогч талуудтай нягт хамтран ажиллахыг шаарддаг уурхайн хяналтын систем, үйл явц болон ажилтанд техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм. Уурхайн Хяналт, Удирдлагын соёлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь онцгой чухал.

Үүрэг даалгавар

  • Үүрэг хариуцлагынхаа хүрээнд гүйцэтгэж буй бүх ажлыг хэрэгжиж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомж болон ЭМААБО-н стандартад бүрэн нийцсэн эсэхийг хангахын зэрэгцээ аюулгүй ажиллагааны соёлыг түгээхэд дэмжлэг үзүүлэх
  • Үйлдвэрлэлийн өмнөх болон үйлдвэрлэлийн үеэр аюулгүй ажиллагааны стандарт, үйл явц болон дүрэм журам хэрэгжиж байгаа эсэх мөн босоо амны ашиглалт, гүний уурхайн тээврийн хэсгүүдэд мөрдөж байгаа эсэхэд хяналт тавина.
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлийг тодорхойлж, бууруулж, удирдан зохион байгуулах.
  • Үйл ажиллагааны
  • Мастер лавлах мэдээллийг архивлаж хадгалах.
  • Уурхайн хяналт, удирдлагын систем бүрэн ажиллагааг хангахад шаардагдах нөөцийг ашиглах. Нөөцөд гадаад борлуулагч болон зөвлөх, дотоод засвар үйлчилгээний баг болон ОТ МТ-н баг багтана.
  • Уурхайн хяналт, удирдлагын эцсийн хэрэглэгч, техникч болон уурхайн хянагчдад шаардлагатай сургалт, зааврыг тогтмол өгөх.
  • Олж авсан мэдээллийг хянаж, мэдээллийн чанарын аудитыг гүйцэтгэж цуглуулсан мэдээлэл холбогдолтой, хэрэгцээтэй, тодорхой эсэхийг тодорхойлох үүднээс гүний уурхайн бүх оролцогч талуудтай хамтран ажиллах. Тодорхой, баттай мэдээллийн эх үүсвэр нь үйл ажиллагааны менежмент болон шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой.
  • Гүний уурхайн байршлын тэмдэг тэмдэглэгээний зохицуулалтад дэмжлэг үзүүлэх.
  • Гүний уурхайн олборлолтын багаас төслийг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжих хэрэгслийг хэрэгжүүлж ашиглах.
  • Оюу Толгойн шаардлага болон ашиглаж буй технологийн ойлголт дээр суурилан техникийн системийг хэрэгжүүлж, түүнийг ашиглах.
  • Техник хангамжийн асуудлыг засах талаар ханган нийлүүлэгчидтэй харилцах.
  • ОТ Гүний уурхайн Төслийн Хэлтэс даяар үндсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны ажилчидтай үр дүнтэй ажлын харилцаа үүсгэж, шаардлагатай бол өөр өөр түвшинд үр дүнтэй харилцааг бий болгох.
  • Хяналтын өрөөний багт үр дүнтэй, чанартай дэмжлэг туслалцаа үзүүлэх.
  • Өргөн хүрээнд үр дүнтэй, стандартчилагдсан Уурхайн хяналт, удирдлагын үйл явц, Удирдлагын Ашиглалтын Системийг дэмжиж, хэрэгжүүлэхэд шаардагдах багийн тасралтгүй сайжруулалтын соёлыг бий болгож, түгээх.
  • Нарийвчилсан чиглэл хүлээлгүйгээр даалгаврыг өөрөө эхлүүлж, хэрэгжүүлэх чадвартай
  • Хурдан суралцаж, Төсөлд хамгийн ашигтай байх үр дүнд хүрэх хэрэгцээнд үндэслэн даалгавраа ангилж чаддаг байх
  • Дотоод болон гадаад оролцогч талуудтай тогтвортой, үр дүнтэй харилцаа үүсгэж, сайжруулж, түүнийгээ хадгалах
  • Ямар ч үед төсөлд хамгийн ашигтай байх шаардлага, дэс дарааллыг хангах байдлаар богино хугацаат ажлын эрэмбэ дараалал, нөөцтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэхдээ оролцогч талуудтай хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн зэрэгтэй чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Уул уурхайн үйлдвэрлэлийн орчинд дор хаяж 3 жил ажилласан туршлагатай байх.
  • Хяналтын өрөөний орчинд (онцгой байдал, такси, ложистикийн диспетчер гэх мэт) ажиллах туршлагатай бол давуу талтай. Уул уурхайн орчинд байвал илүүд тооцогдоно.
  • Уул уурхайн удирдлага эсвэл хяналтын систем дээр (Pitram, Modular, Jigsaw, SCADA гэх мэт)ажилласан туршлагатай бол сайн.
  • Мэдээллийн сангийн удирдлага эсвэл уул уурхайн техникийн системүүдийн (SQL, PI, MMRS гэх мэт)талаар туршлагатай бол давуу тал болно.
  • Aнгли хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшиний чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.