Ажил мэргэжил

Уурхайн хяналт, удирдлагын техникч /1/

Нээлтийн огноо: 2020-11-27
Хаалтын огноо: 2020-12-11 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхайн хяналт зохицуулалт хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн хяналт, удирдлагын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Ажлын байр нь өдрийн болон шөнийн ээлжтэй болно.

Энэхүү ажлын байр нь таньд өөрийн мэргэжлийн мэдлэгээ нэмэгдүүлэх, чадварлаг хамт олонтой багаар ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгоно.Ажлын байрны зорилго нь уурхайн хяналт, удирдлагын ахлах ажилтанд ажлаа тайлагнаж, гүний уурхайн техникийн системийн үйл ажиллагаа, хуваарилалтыг дэмжин ажиллах юм. Түүнчлэн энэхүү ажлын байраар дамжуулан уурхайн хяналт, удирдлагын систем, техник хангамж болон түүний дэд бүтцэд техникийн дэмжлэг үзүүлэх нийлүүлэгчдийг багтаасан уурхайн хяналт, удирдлагын бүх оролцогч талуудтай нягт хамтран ажиллахыг шаарддаг уурхайн хяналтын систем, үйл явц болон ажилтанд техникийн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Мастер лавлах мэдээллийн санг архивлаж ажиллах.
  • Уурхайн хяналт, удирдлагын системийн бүрэн ажиллагааг хангахад шаардагдах нөөц боломжыг ашиглаж ажиллах.
  • Уурхайн хяналт, удирдлагын багийн эцсийн хэрэглэгчид болон хяналтын өрөөний зохицуулагчид шаардлагатай сургалт, зөвлөгөөг өгч тогтмол хамтран ажиллах.
  • Системд бүртгэгдсэн өгөгдөл дээр чанарын аудит хийж гүний уурхайн оролцогч талуудтай хамтран бүртгэгдсэн мэдээлэл үнэн бодит, хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэх зэрэгт хяналт тавьж ажиллах.
  • Гүний уурхайд ажиллаж буй баг хамт олонд шаардлагатай техник технологийн систем нэвтрүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах.
  • Техник болон програм хангамж дээр гарсан асуудлыг засах, шийдвэрлэх тал дээр ханган нийлүүлэгчидийг зохицуулж ажиллах.
  • Гүний уурхайн тайлан мэдээллийн систем бий болгох мөн дэмжлэг туслалцаа үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, Компьютер, Мэдээлэл технологи болон холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн.
  • Уурхайн хяналтын өрөөнд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Ажлын шаардлагаар гүний уурхайд ажиллах боломжтой байх
  • Дараах программуудыг үр дүнтэй ашиглах чадвартай байх: Microsoft Outlook, Word, Excel, Powerpoint, Project, Visio.
  • Уурхайн хяналт удирдлагын системийн эцсийн хэрэглэгчид болон ханган нийлүүлэгчидтэй үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх
  • Гүний уурхайд тодорхой хугацаанд орж ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ
  • Уул уурхайн менежмент болон дараах хяналтын системүүд дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ (Pitram, Modular, Jigsaw, SCADA, гэх мэт)
  • Өгөгдөлийн сангийн удирдлага, уурхайн техникийн систем (SQL, PI, MMRS, гэх мэт)дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ.
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
  • Tableau болон PowerBi гэх мэт тайлангийн системүүд дээр ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.