Уурхайн хотхоны ажилчдын амралт чөлөөт цагийн зөвлөх

Нээлтийн огноо: 2024-01-30
Хаалтын огноо: 2024-02-13 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн хотхоны ажилчдын амралт чөлөөт цагийн зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай түр ажлын байр болно.

Энэхүү ажлын үндсэн үүрэг нь уурхайн хотхоны оршин суугчдын амралт чөлөөт цагт зориулан компаний бодлого дүрэм журмын хүрээнд тус хэлтсийн хэрэгжүүлж буй Амралт чөлөөт цагийн инновацийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хүссэн үр дүнд хүргэж, ажилчдын алжаал тайлах, чөлөөт цагийг тааламжтай байдлаар өнгөрүүлэхэд чиглэгдсэн асуудлуудыг зохицуулах, зохион байгуулах, уг харилцаанд оролцогсдод чиглэл зөвлөмж өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Алжаал ядаргааны удирдлагын журмын алжаал ядаргааг тайлах зарчмуудтай хослуулан, мөн хэлтэс бүрийн өвөрмөц хэрэгцээнд тулгуурлан эрүүл амьдралын хэв маягт чиглэсэн, ө.х. бие бялдар, шим тэжээл, нийгмийн ач холбогдол бүхий төрөл бүрийн арга хэмжээг хөгжүүлж, оршин суугчдад хүртээмжтэй болгох.
  • Хэлтсийн хэрэгжүүлж буй уурхайн оршин суугчдын амралт чөлөөт цагт оруулж буй өөрчлөлтүүдийг дэмжих үүднээс амралт чөлөөт цагийн инновацийг хөгжүүлэх, мэдээлэх, үнэлэх. Олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээнүүдийг болон нийгмийн үйлчилгээнүүдийг/үйлчилгээний газрууд гэх мэтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үүгээрээ уурхайн талбарт оршин суугчдын, зочид болон эдгээр арга хэмжээнд хамрагдаж буй гэр бүлүүдийн амралт чөлөөт цагийг баяжуулах.
  • Үйлчилгээ, үйлчилгээний газрууд, хөтөлбөрүүдийн тасралтгүй саадгүй ажиллагааг хангаж, бүхий л зохион байгуулалтын шаардлагууд, үйлдвэрлэлийн хэрэгцээ, үйлчилгээний хэв маяг болон бусад шинж чанаруудыг цаг хугацаанд нь, үр дүнтэйгээр, зохих төсөвт нийцүүлэн явуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.
  • Бусад хэлтсүүд болон багуудтай хамтарч ажилласнаар үйлчилгээний газрууд/олон нийтийн арга хэмжээнүүдийг нарийн төлөвлөх, хуанлижуулах, мэдээлэл харилцаа холбоог хангах ажлууудыг удирдаж уг ажлынхаа үр дүнд уурхайн хотхоны оршин суугчдыг соёлын, биеийн тамир бие бялдрыг хөгжүүлэх, нийгмийн, олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээгээр хангаж тэдний дурсамжийг баяжуулсан тааламжтай уур амьсгалыг бүтээх юм.
  • Кэмпийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх зориулалттай үйлчилгээний газруудын тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, дизайны холбогдолтой бүхий л шатны хангамжийн, хангалтын ажилд шууд оролцоно.
  • Кэмпийн үйлчилгээний газруудыг тэлэх, хөгжүүлэхэд шаардлагатай зохих нөөцийг идэвхтэйгээр эрэн хайх.
  • Харилцаанд оролцогсодтой ажил хэрэгч холбоог идэвхтэйгээр тогтоох, харилцагсдын сүлжээг идэвхтэйгээр хөгжүүлэх.
  • Хэлтсийн нөөц бололцоог ашиглан оролцоо олон талт байдлыг идэвхтэйгээр сурталчлах.

Тавигдах шаардлага

  • Олон нийтийн харилцаа, Маркетинг, Сэтгүүл зүй эсвэл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврийн зэрэгтэй байх
  • Харилцаа, олон нийттэй харилцах, оролцогч талуудын оролцоог хангах болон холбогдох чиглэлээр 3-с дээш жил ажилласан байх;
  • Аман болон бичгэн харилцааны өндөр чадвартай байх.
  • Англи болон Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх.
  • Төслийн менежментийн өндөр чадвартай байх
  • Багаар ажиллах туршлагатай, байгууллагын дотоодын оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чадвартай байх
  • Бусадтай мэдлэг, туршлага, чадвараа хуваалцах, туслах чадвартай байх
  • Зөрчлийг зохицуулах, зөвшилцөлд хүрэх, асуудлыг хэлэлцэх өндөр түвшний дипломат харилцааны ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааг хангах, ёс зүйн дээд хэм хэмжээг баримтлахыг чармайн ажилладаг байх.
  • Зохион байгуулах, төлөвлөх өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.