Уурхайн Удирдлага Хяналтын Инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн Удирдлага Хяналтын Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хүдрийн нийлүүлэлтийг гадаад болон дотоод үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон чанар болон тоо хэмжээнд хүргэх уурхайн төлөвлөгөө, бизнес шаардлагын хүрээнд уурхайн ажлыг чиглүүлэн зохицуулах юм. Бизнесийн хэрэгцээ шаардлагын хүрээнд үйл ажиллагаа болон ажилчдын тасралтгүй өсөлт хөгжлийн ханган ажиллана.
Оюу Толгой компаний стандарт, бодлого, дүрэм журмын хүрээнд энэхүү албан тушаалтан нь уурхайн удирдлага хяналтын төвд ашиглагддаг програмуудын найдвартай ажиллагааг ханган ажлын үндсэн үзүүлэлтэд хүрч ажиллахын тулд Ил уурхайн олборлолт, Засвар үйлчилгээ болон Мэдээлэл технологийн хэлтэс төдийгүй өөр бусад хэлтэс нэгжүүдийн удирдлагын багуудтайхамтарч ажиллана.
Системийн найдвартай ажиллаа стандартад нийцэж байгаа эсхэд хяналт тавьж нийлүүлэгчидтэй байнгын харилцаа холбоотой ажиллана.
Үүрэг даалгавар
- Системийг УУХ-ын диспетчерүүд зөв зохистой ажлуулан уурхайн өдөр тутмын төлөвлөгөөнд хүрч байгаа эсэхэд анхаарах үйл ажиллагааны хэсгийг төлөвлөх, зохион байгуулах, удирдах.
- Уурхайн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааны хяналтын системийг үр дүнтэй ашиглаж хөрөнгийн сул зогсолтыг хамгийн бага түвшинд байлгах.
- Уурхайн хэлтсүүдтэй (Үйл ажиллагаа, Засвар үйлчилгээ, Төлөвлөлт) хамтран ажиллах хэсгийн хэрэгцээ шаардлагыг ойлгох. Эдгээр хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааны шийдвэрийг илүү оновчтой болгоход туслах систем болон мэдээллээр хангах.
- Яаралтай нөхцөл байдлын үед уурхайн удирдлага хяналтын диспечерүүдийг маш сайн бэлтгэсэн чанартай хариу арга хэмжээ авахад чиглүүлэх, сургах. Ажлын гүйцэтгэлийг хянаж, удирдах.
- Зардлыг хянаж, уурхайн удирдлага хяналтын багийн хэрэгцээ шаардлагуудыг зохицуулан зөрүүг тайлагнах.
- Сайжруулах шаардлагатай хэсгүүдийг тодорхойлж, хамгийн бага зардалтайгаар, найдвартай байдал, тогтвортой байдлыг бий болгохын тулд сайжруулалтуудыг хийх
- ОТ-н уурхайн удирдлага хяналтын стратегийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож өрсөлдөх чадвартайгаар аюулгүй, тогтвортой үр ашигтай ажиллах.
- Гадаад харилцагчидтай үр дүнтэй, тогтвортой харилцааг бий болгох, хөгжүүлэх.
- Гэрээт ажилчдыг үр дүнтэйгээр зохион байгуулж бүх дүрэм, журам процессийг мөрдүүлэх.
- Сайжруулалт, шинэчлэлтийн боломжийг тодорхойлж, хэрэгжүүлж уурхайн зардлыг бууруулах, уурхайд сайжруулалт хийх ажилд тогтмол оролцох
- Системийн тусламжтай цуглуулсан мэдээллийг үнэн зөв байдлыг хянаж шалгана
- Ил уурхайд ашиглаж буй системүүдийн хоорондын зохицол болон өгөгдлийн сан, тайлан болон системийн хувьд интеграцлана
- MM&C үр ашигтай ажиллагааг дээшлүүлэхийн тулд шаардлагатай журам, тайлан болон бичиг баримт боловсруулна
- Аливаа өөрчлөлтүүдийг урьдаас төлөвлөж, нягталсны үндсэн дээр хийх.
- Удирдах ажилтны тодорхойлж, баталсан үйлчилгээний зорилтод түвшин болон KPI-д хүрч ажиллах
- Инженерийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Dispatch, CAT Terrain, 3D-P&MMRS систем болон Wireless, LTE сүлжээний талаар туршлагатай бол сайн.
- Sequel (SQL), Oracle болон Postgre SQL зэрэг датабаз дээр ажиллах туршлагатай бол сайн.
- Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчныгнэн тэргүүнд тавьж, тэг осол зөрчлийн төлөө ажилладаг, бүх хүнийг аюулгүй, эрүүл ажлын байраар хангахыг онцолсон соёлд гар бие оролцож, түгээн дэлгэрүүлэх
- Багаар ажиллах, харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх
- Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх
Тавигдах шаардлага
- Инженерийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Dispatch, CAT Terrain, 3D-P&MMRS систем болон Wireless, LTE сүлжээний талаар туршлагатай бол сайн.
- Sequel (SQL), Oracle болон Postgre SQL зэрэг датабаз дээр ажиллах туршлагатай бол сайн.
- Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчныгнэн тэргүүнд тавьж, тэг осол зөрчлийн төлөө ажилладаг, бүх хүнийг аюулгүй, эрүүл ажлын байраар хангахыг онцолсон соёлд гар бие оролцож, түгээн дэлгэрүүлэх
- Багаар ажиллах, харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх
- Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.