Уурхайн техникийн үйлчилгээний менежер

Нээлтийн огноо: 2022-01-04
Хаалтын огноо: 2022-01-18 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Үйл ажиллагаа - Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Уурхайн техникийн үйлчилгээний менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн зорьсон зорилгод хүрэх, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу төлөвлөх, удирдан чиглүүлэх, зохицуулах, үнэлэх, хянахад оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн ахлах удирдлагын багийн нэг хэсэг болохын хувьд үлгэрлэн дуурайхуйц аюулгүй ажиллагааны манлайллыг үзүүлэх
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг тодорхойлох, удирдах
  • 0-2 жилийн хугацаанд уурхайн төлөвлөлт, зураг төслийн бүх үйл ажиллагааг удирдаж, хяналт тавина
  • Олборлолтын үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн зорилтод хүрэхэд нь туслах, төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдах
  • Уурхайн төлөвлөгөөний аюулгүй байдал, эдийн засгийн үр ашгийг алдагдуулах уул уурхайн эрсдэлийг удирдаж, инженерийн хяналтаар хангах
  • Уурхайн зураг төсөл, төлөвлөгөөг геотехникийн дизайны оновчтой шалгуурт үндэслэсэн эсэхийг баталгаажуулж, хяналт-шинжилгээ, хэмжилт, мөрдлөгөөр геотехникийн үйлчилгээ үзүүлж үйл ажиллагааны багийн өдөр тутмын ажилд дэмжлэг өгөх
  • Уурхайн геологийн чиг үүрэг, хүдэр, зохицуулалт, тайлагналтаар дамжуулан үйл ажиллагааны багийг дэмжинэ
  • Хаягдал хадгалах байгууламжийн инженерийн дизайн, оновчлолын судалгааг удирдан зохион байгуулж, өдөр тутмын инженерийн дэмжлэг үзүүлж, хуваарь гаргах
  • Багийн болон хувь хүний үүргийн зорилго, гүйцэтгэлийн үнэлгээний системийг үр дүнтэй харилцах замаар багийн гишүүдийг удирдах, манлайлах, хөгжүүлэх
  • Ил уурхай, Далд уурхай, Баяжуулах үйлдвэр, Борлуулалт/Маркетинг, Логистик, Санхүү/, Бизнесийн шинжилгээ зэрэг хэлтсүүдийн Ерөнхий Менежер, Менежерүүд болон гол оролцогч талуудтай үр дүнтэй ажлын харилцаа холбоог бий болгож үр дүнтэй харилцаа холбоо тогтоох
  • Үр дүнтэй зохион байгуулалтын бүтэц, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, дасгалжуулалт, зааварчилгаа, сургалт зэрэг хариуцлагатай манлайллын туршлагыг хадгалж, хэрэгжүүлэх
  • Холбогдох санал санаачилгыг хэрэгжүүлэхэд багаа дэмжиж, тасралтгүй сайжруулах соёлыг төлөвшүүлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 10-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Маш хурдан хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд ажиллаж үзсэн туршлагатай, шинэ сорилтуудтай тулгарахад бэлэн бөгөөд түүнийг даван гарах сэтгэл зүйн эерэг хандлагатай байх
  • Оролцогч талуудтай хамтран ажиллах, удирдан манлайлах, цагийн зөв хуваарилалт, зохион байгуулах зэрэг ур чадваруудыг бүрэн эзэмшсэн туршлагатай байх
  • Баг удирдаж байсан туршлагатай
  • Олон талуудтай хамтран ажиллах болон бусдад нөлөөлөх чадвартай
  • Баг удирдах болон багаа хөгжүүлэх чадвартай
  • Асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Гадна болон дотоод харилцагч талуудтай үр дүнтэй харилцааг бий болгож уурхайн үйл ажиллагааг хамгийн сайн үр дүнд хүргэх чадвартай
  • Төвөгтэй асуудал дээр ажиллах болон зөрчлийг шийдвэрлэх замаар үр бүтээлтэй ажиллах ур чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.