Уурхайн нэвтрэлтийн ахлах мэргэжилтэн /1/

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой Гүний уурай - Уурхайн нэвтрэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн нэвтрэлтийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус албан тушаалтан нь Гүний уурхайн Олборлолт нэвтрэлтийн багийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй бөгөөд гүний уурхайн төсөл аюулгүй, үр дүнтэй хэрэгжих нөхцөлийг хангах үүрэг хүлээнэ. Энэхүү албан тушаалтан ньуурхайн нэвтрэлттэй холбоотой зориулалтын процессуудыг боловсруулах, хэрэгжүүлэх болон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахын сацуу үйл ажиллагааны аюулгүй ажиллагаа, хуваарь мөрдөлт, тактикийн үр ашигтай байдлыг нэвтрэлтийн ажлын төлөвлөгөөнд өндөр түвшинд хэрэгжүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин
    • АА-ы соёлыг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн хариуцаж буй ажлын хүрээнд компанийн дотоод аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, холбогдох ЭМААБОО-ийн стандартыг бүрэн дүүрэн мөрдөх;
    • Гүний уурхайн ажиллах хүчний аюулгүй байдлыг хангахад шууд нөлөөлөх хэрэгсэл болон системийг хэрэгжүүлэх, туслах;
    • Багийн бүх гишүүдийн аюулгүй ажиллагааг ханган, болзошгүй аюулыг тодорхойлж, багасгаж болон хянах;
    • Багийн гишүүдийн аюулгүй ажиллагааг хангах, эрсдэлийг тодорхойлж арилгах арга хэмжээг авна
    • Осол гэмтэлийг тухай үед нь шинжилж тус осол гэмтэл гарах болсон шалтгааныг илрүүлэн дахин гарахгүй байх арга хэмжээг авах
  • Үйл ажиллагаа
    • Нэвтрэлтийн ажлын гүйцэтгэгчийг удирдан аюулгүй ажиллагааны зорилт, чанарын баталгаажуулалт, гүйцэтгэлийн хэмжүүрт хүргэхийн төлөө хамтран ажиллах
    • Гүний уурхайн үйл ажиллагаануудын гүйцэтгэлийг сайжруулах боломжуудыг тасралтгүйгээр тодорхойлж, үнэлж, хэрэгжүүлэхийн зэрэгцээ Гүний уурхайн нэвтрэлтийн төслийн гүйцэтгэлийн үндсэн үе шатууд болон зорилтуудыг хангаж ажиллах;
    • Гүний уурхайн Удирдлагын үйл ажиллагааны системийн төлөвлөлт болон хэрэгжилтэд хувь нэмрээ оруулан, дэмжлэг үзүүлэн ажиллах;
    • Detail Design болон Техникийн үйлчилгээний багтай хамтран уурхайн нэвтрэлтийн төлөвлөлт, олборлолтын шат дарааллыг боловсруулахад хувь нэмрээ оруулан, хянаж, батлах
    • MOS-д ажиллагааны үзлэг шалгалт хийн, эцсийн хэрэглэгчдэд сургалт, зөвлөгөө өгөх замаар одоо ашиглаж буй Удирдлагын үйл ажиллагааны системийн үр дүнтэй, хэвийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Манлайлал
    • Үнэт зүйлс, зан төлөв болон шийдвэр нь Оюу Толгойн “Бидний алсын хараа, бидний ирээдүй” болон “Бидний ажлын арга барил”-тай нийцсэн байхыг үзүүлж харуулах.
    • Өөрийн багийн гишүүд, бусад багууд болон гүйцэтгэгч байгууллагуудыг удирдагаар хангах
    • Ажилчдын идэвхтэй оролцоо, багийн ажиллагааг хөгжүүлэх, харилцаа, ажлын сайн харилцаа болон байнгын сайжруулалтаар дэмжих.
    • Гүний уурхайн ажилчид, гүйцэтгэгчдийн ажилчид болон төсөлд дэмжлэг үзүүлж буй Рио Тинто-ийн бусад гадаад оролцогч талуудтай үр дүнтэй тогтвортой харилцааг үүсгэх, хөгжүүлж, сахих;
    • Уурхайн нэвтрэлтийн үйл ажиллагааг гүнийн уурхайн гадаад болон дотоод харилцагч талуудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах
    • Шаардлагатай үед Уурхайн нэвтрэлтийн хэсэгийн менежерийг орлон ажиллах

Тавигдах шаардлага

  • Инженер (Уул уурхайн инженерчлэлийн бол давуу) эсвэл адилтгах чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Төслийн болон гэрээний менежментийн өндөр ур чадвартай байх.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх.
  • Аюулгүй ажиллагааны бүх журам, бодлогыг мөрдүүлэх чадвартай байх
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн чадвар сайтай байх
  • Удирдан ажиллах туршлагатай бол давуу тал болно
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны Тавдугаар сар 14 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.


Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)