Уурхайн инженер /зураг дизайн/

Нээлтийн огноо: 2024-05-30
Хаалтын огноо: 2024-06-13 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн Техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 7/7/5/2 хуваариар ажиллах нэг (1) Уурхайн инженер /зураг дизайн/ ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хэлтсийн зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд уурхайн зураг, дизайныг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн нэвтрэлтийн нарийвчилсан зураглал, бэхэлгээний паспорт, кабел боолт бэхэлгээний зураглал болон механик зургийн ажлуудыг боловсруулах
  • Уурхайн Мэдээллийн Удирдлага (Mining Data Management) програмын захиргааны ажил ( батлагдсан уурхайн зураг шалгаж систем д оруулах)
  • Далд уурхайн инженерийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд талбай дээр ажиллаж суралцах
  • Том малталтуудын зураглалын багц ажлуудыг боловсруулах
  • Уурхайн дизайны төслүүд дээр ажиллах (уул уурхайн инженерийн ур чадвар ашиглах)
  • Багийн шинэ болон туршлага багатай гишүүдийг дэмжих хамтдаа хөгжих тал дээр ажиллах
  • Геотехникийн хэлтэст малталтын моделийн загварчлал бэлдэж геотехникийн тогтвортой байдлыг хангах ажилд туслах
  • Ирээдүйн удирдагч болоход мөн бусад хүмүүс байхгүй үед үүрэг гүйцэтгэгчээр ажиллахад сурах
  • Шаардлагатай тохиолдолд дизайн багийн процедур т шинэчлэлт хийх ба бусад багийн гишүүдэд хялбар ашиглах үүднээс Монгол хэлрүү орчуулах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Уул уурхайн салбарт 3-аас доошгүй жилийн ажилласан туршлагатай.
  • Харилцааны ур чадвартай.
  • Англи хэлний бичгийн болон аман ярианы ур чадвартай бол давуу тал болно.
  • Монголын болон олон улсын инженерийн бизнес эрхлэгчидтэй зураг төслийн шаардлагуудын талаар харилцах чадвартай байх.
  • Microsoft Office иж бүрдэл, AutoDesk AEC, Deswik, 3D дизайны программ хангамж ашиглах зэрэг компьютерын өндөр ур чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.