Уурхайн зураг дизайны ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-18
Хаалтын огноо: 2022-06-02 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн Техник үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн зураг дизайны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Зураг төсөл зохиогч нь хэлтсийн зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд уурхайн зураг, дизайныг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уулын ажлын нэвтрэлтийн нарийвчилсан зураг, бэхэлгээний паспорт, кабел боолт бэхэлгээний зураг болон механик зургийн ажлуудыг боловсруулах
  • Уурхайн Мэдээллийн Удирдлага (Mining Data Management) програмын захиргааны ажил ( батлагдсан уурхайн зураг шалгаж систем д оруулах)
  • Далд уурхайн инженерийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд талбай дээр ажиллаж суралцах
  • Том малталтуудын зургийн багц ажлуудыг боловсруулхад туслалцаа үзүүлэх
  • Уурхайн дизайны төслүүд дээр ажиллах
  • Брисбен оффис дахь геотехникийн хэлтэст хатуу биетийн загварчлал бэлдэж геотехникийн тогтвортой байдлыг хангах ажилд туслах
  • Шаардлагатай тохиолдолд дизайн багийн процедурт шинэчлэлт хийх ба бусад багийн гишүүдэд хялбар ашиглах үүднээс Монгол хэлрүү орчуулах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерчлэлийн бакалавр зэрэг болон ижил төстэй мэргэжлийн чиглэл эзэмшсэн байх
  • Уурхайн ашиглалт, төслийн төлөвлөлт, хуваарилалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Яриа хэлэлцээр явуулах, зөрчлийг шийдвэрлэх ур чадвартай байх
  • Шинэ систем, ажлын аргачлалыг нэвтрүүлж байсан туршлагатай байх
  • Ажил үүргээ оновчтой хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвар
  • Ил болон гүний уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төлөвлөлт, барилгын төлөвлөлт дээр гардан ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Уурхайн төлөвлөлт, хуваарилалтын программ дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно (тухайлбал Primavera P6, Deswik, Vulcan, MineSight, болон холбогдох бусад)
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.