Уурхайн дэд бүтцийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2023-02-07
Хаалтын огноо: 2023-02-15 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

Оюу толгойн ажиллах хүчний 97-аас дээш хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр ур чадвартай боловсон хүчин авахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй бөгөөд дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт ажиллах нэг (1) Уурхайн дэд бүтцийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.Энэ ажилтан нь Ахлах инженерийн удирдлагын доор ажиллана.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн барилга байгуулалт ба олборлолтын үйл ажиллагааны барилга бүтээцийн инженерийн ажлуудыг хэрэгжүүлэх явдал юм.

Ажлын чиг үүрэг

• Уурхайн дэд бүтцийн төлөвлөлтийн хөгжил, харилцаа холбоо мэдээ мэдээллийг оролцогч талуудтай өндөр түвшинд зөвлөлдөж, нэгдсэн үйл явцаар хөтөлж явна.

• Төлөвлөгөөт ажлууд үнэн зөв, үр дүнтэй гүйцэтгэх боломж бүрдүүлэхийн тулд шаардагдах бичиг баримт, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохицуулах.

• Удирдлага хяналтын систем, процессыг ашиглан уурхайн төлөвлөлтийн бусад чиг үүргүүдийг (улирал бүрд төлөвлөх, нэгдсэн төлөвлөлт, барилга угсралт, ГУ-н дэд бүтцийн багууд) дэмжиж ажиллана.

• Долоо хоног бүр сар бүр мөрдөж, дагаж мөрдөх тайланг бэлтгэж, хөтөлж байх.

• Уул уурхайн үйл ажиллагаа, хариуцлагатай ажлын талбайн хяналт шалгалтыг баталгаажуулах зохион байгуулах

• Уурхайн багийн хүрээнд сайжруулалтын төслүүдэд туслах, удирдах, зохион байгуулах.

• Бусад оролцогч талуудтай харилцахтай холбоотой эрсдэлийг бууруулахын тулд гүйцэтгэгчдийн ажлын аргын мэдэгдэл, АСЖ болон Эрсдэлийн үнэлгээг үүсгэх бий болгох.

• Бусад хэлтсүүдийн техникийн асуултад хариулах, бүтээн байгуулалтын болон ашиглалтын үе шатанд барилгын багуудтай харилцах хамтран ажиллах.

• Албаны үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд бичигдсэн журам, баримт бичгийг боловсруулах.

• Бага инженер бэлтгэх.

• Техникийн дэмжлэг үзүүлэх, талбайн нөхцөл байдал, зураг төсөл, цар хүрээний тодорхойлолтын хамрах хүрээг хангах талаар Инженерийн багтай харилцах

Тавигдах Шаардлагууд

  • Механикийн эсвэл Барилгын Инженерчлэлээр Бакалаврын зэрэг байх
  • Ижил төстэй ажил мэргэжлээр доод тал нь 5 жил ажилласан туршлагатай байх
  • Гүний Уурхайн нөхцөлд доод тал нь 3 жил ажилласан байх
  • Харилцааны болон цаг удирдах чадвар маш сайн, эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулахад бэлэн байх
  • Компьютерын маш сайн ур чадвартай, Microsoft Office иж бүрдэл, AutoDesk AEC, Lira, эсвэл Deswik CAD программуудыг ашиглах чадвартай байх.
  • Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.