Уурхайн геологи-мэдээллийн сан хариуцсан шинжээч

Нээлтийн огноо: 2022-03-22
Хаалтын огноо: 2022-04-01 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уурхайн геологи-мэдээллийн сан хариуцсан шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гүний уурхайн геологийн мэдээлэл цуглуулах үйл явцыг шинэчлэх, хадгалах, сайжруулах, үр дүнтэй тайлан гаргах, түүнчлэн өрөмдлөг, дээжлэлтийн үйл ажиллагааг дэмжих явдал юм.

Үүрэг даалгавар

  • AcQuire мэдээллийн санд төрөл бүрийн геологи, өрөмдлөгийн өгөгдлийг оруулах
  • Геологийн мэдээлэл цуглуулах үйл явц эсвэл ОТ Геологийн далд уурхайн үйл ажиллагааг төлөвлөх, сайжруулахад удирдан чиглүүлж, туслах.
  • Мэдээллийг шинэ, үнэн зөв, хүртээмжтэй байлгахын тулд нэгдсэн болон хуучин мэдээллийн санд өгөгдөл цэгцтэй байхад туслах.
  • QAQC гүйцэтгэлийг хянаж, тогтмол мэдээлэх
  • Өрөмдлөгийн хяналтын дэлгэцийг зохион бүтээх, хэрэгжүүлэх, засвар үйлчилгээ хийхэд туслах
  • Долоо хоног, сар бүрийн мэдээ, хураангуй, тайланг бэлтгэх, түгээхэд туслах
  • Өрөмдлөгийн төлөвлөгөө, өрөмдлөгийн зүсэлт, түвшний төлөвлөгөө, суурь зураглалыг гаргана
  • Десвик МДМ-ийг шинэчлэх, геологийн дээж авах, өрөмдлөгийн үйл ажиллагаа зэрэг уурхайн бусад функцуудтай хамтран ажиллаж, туслах.
  • Багийн файлын удирдлагын системийг зохион бүтээх, хэрэгжүүлэх, засвар үйлчилгээ хийх
  • Шаардлагатай бол бусад ажлыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Геологи, Гео-Шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил Геологи-Уул Уурхайн салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан байх.
  • MS оффисийн хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.