Уурхайн багийн ахлагч

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Уурхайн багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус ухаж тээвэрлэх үйл ажиллагааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллах, ОТ-н “ногоон” зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх
  • Ээлж солилцох үед хамтрагч нартайгаа ажил үүргээ үр дүнтэй хүлээлцэхэд анхаарч, бүрэн оролцох
  • Ээлжийн хуваарийг сайтар ойлгож, өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн ээлжийн хийх ажлыг эрэмбэлэн тохируулах
  • Ээлжийн ажлаа аюулгүй гүйцэтгэхэд бэлтгэн ажил эхлэхийн өмнөх хурлыг үр дүнтэй, чанартай хийхэд оролцох
  • Ажилтан бүрт ажлын даалгавалыг тодорхой тайлбарларж, тэднээс хүлээгдэж буй ажлын гүйцэтгэлийг тодорхой хэлж, ажил үүргээ хуваарилах, ингэхдээ тэд тухайн ажлыг гүйцэтгэхэд бэлтгэгдсэн эсэхийг нягтлах
  • Үйл ажиллагааны баг болон хамтран ажилладаг бусад талуудын хооронд үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоог үр ашигтай, цаг алдалгүй тогтоох
  • Үйл ажиллагааны өндөр стандартад нийцүүлэн ажиллах, үргэлж бусаддаа үлгэр дуурайлал үзүүлэн ажиллах
  • Ажлын ээлжийн турш багийн гишүүд дүрэм журмыг мөрдөн, ажлаа чанартай гүйцэтгэж байгаа эсэхийг хянах
  • Багийн гишүүдээ аюулгүй, бүтээмжтэй ажиллахыг дэмжиж үр дүнтэй санал зөвлөмж тогтмол өгч байх, мөн тэднээс санал зөвлөмж асуух
  • Аюулгүй ажиллагааны ярилцлага, ажлын талбар дээрх ноцтой эрсдлийн магадлагаа, ажлын талбай дах аюул эрсдэлийг тодорхойлж шуурхай арга хэмжээ авах, ахлах ажилтанд мэдээлэх
  • Ажилтан бүр ажлын ээлж бүрийг суралцах, хөгжих боломж гэсэн хүсэл тэмүүлэлтэй ажиллахад манлайлах
  • Багийн гишүүдийн гүйцэтгэл, зан үйл болон чухал үйл явдлын талаар тэмдэглэл хөтөлж, аливаа осол, зөрчлийг цаг тухайд нь мэдээлэх
  • Тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед ахлах ажилтандаа нэн даруй хандаж, тусламж хүсэн зөвлөлдөх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил уул уурхайн үйл ажиллагаа болон холбогдох чиглэлээр ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Багаар ажиллах, бусадтай хүндэтгэлтэй, харилцааны өндөр ур чадвартай хамтран ажиллах чадвартай байх.
  • Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгийг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Microsoft хэрэглээний програм болон SAP систем ашиглах чадвартай
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлох, эрсдлийг удирдах чадвартай байх
  • Эерэг өөриймсөг хандлагатай, хариуцлагатай, бусдад санаа тавьдаг байх
  • Англи хэлний харилцааны болон бичгийн зохих түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.