Уурхайн ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-06-06
Хаалтын огноо: 2022-06-16 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа - Техник үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь уурхайн инженерийн талын дэмжлэг, туслалцааг холбогдолтой чиглэлийн хэлтсүүдэд үзүүлэх явдал юм. Ахлах Уурхайн Инженер нь асар том хэмжээний нарийн нийлмэл орчин нөхцөлд ажиллах бөгөөд тухайн хэлтсийн зорилт, бизнесийн зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого, журмыг чанд баримтлах ёстой.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ны холбогдох стандартуудын дагуу ажиллах, мөн бусдын эерэг хандлагыг хөхүүлэн дэмжиж аюулгүй ажиллагааны талаар идэвх, санаачилгатай ажиллах
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй байдалд анхаарч, эрсдэлийг тодорхойлж бууруулах мөн удирдах
  • Арван хоёр долоо хоног болон жилийн төлөвлөгөөний цаг хугацаанд олборлолтын нарийвчилсан төлөвлөгөө гаргах
  • Ил уурхай, хаягдлын болон хүдрийн овоолгуудын дизайнуудыг бэлтгэх
  • Ил уурхайн үнэ цэнийг хамгийн өндөрт байлгах үйл ажиллагааны нарийвчилсан стратеги боловсруулах
  • Олборлолтын төлөвлөгөөг хянаж эрдэл, боломжууд тодорхойлон эрсдэлүүдийг бууруулах болон боломжуудыг ашиглах стратеги боловсруулах
  • Урт хугацааны төлөвлөгөөндөө хүрэх арга замуудыг тодорхойлох
  • Гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулсан задлан шинжилгээг хийж, сайжруулах боломжтой зүйлүүдийг олж тодорхойлох
  • Тоног төхөөрөмжийн төлөвлөлт ба гүйцэтгэлийн тайлан гаргах
  • Уурхайн төлөвлөлт болон тайлангийн системүүдийг бүрэн ажиллагааг хангах цаашлаад илүү боловсронгуй болгоход анхаарч бусад баг хэлтсүүдтэй хамтран ажиллах
  • Ил Уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах боломжуудыг үргэлж тодорхойлж улмаар хэрэгжүүлэх
  • Групп болон бизнесийн нэгж хэлтсүүдтэй хамтран ажиллаж уурхайн төлөвлөлт, оновчлолтой холбоотой тэргүүн туршлага, шинэ санаа, мэдлэгээ хуваалцаж хамтран ажиллах.
  • Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, түүнийг үр ашигтайгаар нэвтрүүлэх, уурхайн орчинд өөрийн баг, хамт олонтойгоо хамтран ажиллах
  • Үнэт зүйлсийг ойлгох хүлээн авч, ухамсарлан улмаархамтран ажилласнаар хувийн болон байгууллагын амжилтад хүрэх
  • Өндөр түвшний мэргэжлийн ур чадвараа хадгалж, бизнесийн ёс зүйг чанд мөрдөн ажиллах
  • Энэхүү албан тушаал нь залуу үеийг сурган хүмүүжүүлэх, зааж сургах (тэдний мэргэжлийн ур чадвар, боломж бололцоог хөгжүүлэх) чадварыг шаардана.

Тавигдах шаардлага

  • Уурхайн инженер эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.