Уурхайн айлчлал хариуцсан ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-19
Хаалтын огноо: 2022-05-27 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гадаад харилцаа, олон нийттэй харилцах – Дотоод мэдээлэл харилцааны багт Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн айлчлал хариуцсан ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус албан тушаалтан нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийг баримталж, компанийн Ажилтны оролцоог хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ажилтнуудыг компанийн бие төлөөлөгч болгох, байгууллагын нэр хүндийн эрсдэлийг бууруулах зорилгоор Оюу толгой ХХК-ийн Ажилтны оролцоог хангах дижитал сувгийн бүтээгдэхүүний хэрэгжилт, төлөвлөлтийг удирдаж хяналт тавьж ажиллана. Тус ажлын байр нь ОТ уурхай байрлах боловч шаардлагатай үед Улаанбаатар хотод дээр очиж ажиллана.

Энэхүү албан тушаалтны ажлын үндсэн үр дүн нь ЗГОНХ хэлтсийн стратеги болон компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн зорилтуудыг өргөн хүрээнд хэрэгжүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Айлчлалын зөвшөөрлөөс өмнө ба зөвшөөрлийн дараах үйл ажиллагааг санаачлагатайгаар дэмжиж ажиллах; (10%)Уурхайн талбар дахь айлчлалын мэргэжилтний эзгүйд бүх айлчлалуудад хяналт тавин, ЗГОНХ, Үйл ажиллагаа, Дэд бүтэц хариуцсан Ерөнхий менежрүүдэд зөвшөөрөл олгоход нь зориулж мэдээлэл бэлдэх, цуглуулах; (10%)
  • Олон нийт, хэвлэл мэдээлэл, тусгай зочид, бусад чухал харилцагчдын айлчлалыг зохион байгуулж, хүлээн авах; (20%)
  • Компаний чухал үйл ажиллагааг зохицуулан, аюулгүй, цагтаа, төсөвт багтсан, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах; (10%)
  • Ажилчдын оролцоог хангах бүх сувгуудаар цацагдах материалуудын эх бэлтгэл, зөвшөөрөл, цацагдах үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох; (20%)
  • Ажилчдын оролцоог хангах бүх сувгуудаар цацагдах материалуудыг шалгаж, үйлчлүүлэгч хэлтэс, удирдлагуудаддэмжлэг үзүүлэх; (20%)
  • Ажилчдын оролцоог хангах баг ба ЗГОНХ хэлтсийн ерөнхий үйл ажиллагаанд хувь нэмэр оруулан, Уурхайн талбар дахь айлчлал, мэдээлэл харилцаа хариуцсан зөвлөхийг шаардлагатай үед орлон ажиллана. (10%)

Тавигдах шаардлага

  • Харилцаа, маркетинг, сэтгүүл зүй, бизнес, олон нийтийн харилцаа буюу холбогдох мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх (холбогдох ажлын туршлагатай бол орлуулан тооцох боломжтой);
  • Харилцаа, олон нийттэй харилцах, оролцогч талуудын харилцаа болон холбогдох салбарт 2-оос доошгүй жил ажилласан байх.
  • Багаар ажиллах туршлагатай, байгууллагын дотоодын оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чадвартай;
  • Бусадтай мэдлэг, туршлага, чадвараа хуваалцах, туслах чадвартай;
  • Төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадвартай, болгоомжтой хянуур бөгөөд шулуун шударга;
  • ОТ-н үйл ажиллагаа явуулдаг гадаад орчны талаар болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлсийн талаар сайтар ойлголттой байх, ялангуяа Монгол улсад тулгардаг асуудлуудын талаар мэдлэгтэй байх;
  • Бичгийн болон аман харилцааны чадвар сайтай байх.
  • Англи, Монгол хэлээр яриа болон бичгийн өндөр чадвартай;
  • Төслийн менежментийн өндөр чадвартай;
  • Аюулгүй байдалд тавих анхаарал өндөр ба ёс зүйн хамгийн өндөр стандартад нийцэх;

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.