Ажлын зар

Уул уурхайн зургийн техникч

Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгойн Техник ба Судалгааны хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уул уурхайн зургийн техникч ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Зураг төсөл зохиогч нь уурхайн цогцолбор дахь барилга угсралтын багт уурхайн зураг төсөл боловсруулах дэмжлэг үзүүлэх юм. Уурхайн нэгдсэн төлөвлөлт болон техникийн багын гишүүн болно.

Үүрэг даалгавар

  • Deswik багц програм (Deswik CAD, Deswik Draft, Deswik Underground Drill and Blast г.м.) ашиглаж уурхайн зураг төслийг боловсруулах
  • Уурхайн цогцолбор дахь барилга угсралтын багт зориулж уурхайн зураг төсөл боловсруулж, эцэслэн батлуулж, хэрэгжүүлэхэд бэлэн болгох
  • Төсөл хэлбэрээр боловсруулсан уурхайн зураг төсөл бүр дээр зураг төслийн шалгах хуудсыг бөглөх
  • Уурхайн ашиглалтын хугацаанд ажиллах зураг төслийн байгууллагуудыг уурхайн зураг төсөл боловсруулж, эцэслэн батлуулж, хэрэгжүүлэхэд бэлэн болгох байгууллага (үүнд зураг төслийн байгууллагуудын зохиогчийг зөв олж тогтоох ажил багтана) болгох
  • Багийнхаа нягт хамтын ажиллагааны орчинд үр дүнтэй, үр ашигтай ажиллах
  • Зураг төсөл боловсруулахдаа олон тооны эн тэргүүний ажлыг удирдаж зохион байгуулж, зураг төслийг товлосон хугацаанд багтааж боловсруулж өгөх
  • Deswik уул уурхайн мэдээллийн менежментийн систем рүү уурхайн зураг төслийг оруулах, гаргах
  • Нарийвчилсан зураг төслийг хариуцсан ахлах мэргэжилтэн эсвэл тэдгээрийн томилсон төлөөлөгчийн удирдлага дор уурхайн бэхэлгээний 2 хэмжээст зураг төсөл боловсруулах
  • Нарийвчилсан зураг төслийг хариуцсан Ахлах мэргэжилтний удирдлага дор гурван хэмжээсткабелийн боолтын зураг төслийг боловсруулах
  • Захиалагчид өгөхөөс нь өмнө бусад зураг төсөл зохиогч нарын ажлыг ижил түвшниймэргэжилтний хувьд шалгах
  • Ажлын явц дарааллыг хянаж, үр ашгийг дээшлүүлэх боломжийг эрэлхийлэх
  • Бөөн малталт хийх чулуулгийн график дүрслэлийг гаргах
  • Нарийвчилсан зураг төслийг хариуцсан Ахлах мэргэжилтэн эсвэл тэдгээрийн томилсон төлөөлөгчөөс зааварчилгаа авах. Эдгээр зааврыг яв цав гүйцэтгэнэ.
  • Нарийвчилсан зураг төслийг хариуцсан Ахлах мэргэжилтэн эсвэл тэдгээрийн томилсон төлөөлөгчид үүссэн асуудал, хоцрогдлыг цаг алдалгүй мэдэгдэх
  • Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерчлэлийн бакалавр зэрэг болон ижил төстэй мэргэжлийн чиглэл эзэмшсэн байх
  • Уурхайн ашиглалт, төслийн төлөвлөлт, хуваарилалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Яриа хэлэлцээр явуулах, зөрчлийг шийдвэрлэх ур чадвартай байх
  • Шинэ систем, ажлын аргачлалыг нэвтрүүлж байсан туршлагатай байх
  • Ажил үүргээ оновчтой хуваарилах, богино хугацаанд суралцах чадвартай байх
  • MS Office- программууд дээр ажиллах, мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгт боловсруулах чадвар
  • Ил болон гүний уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, төлөвлөлт, барилгын төлөвлөлт дээр гардан ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Уурхайн төлөвлөлт, хуваарилалтын программ дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно (тухайлбал Primavera P6, Deswik, Vulcan, MineSight, болон холбогдох бусад)
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
  • Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2020 оны 5 сарын 21-ний өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

    "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

    Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

    o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

    o Товч намтар (англи, монгол хэлээр)