Уул уурхайн инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК Гүний уурхай – Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрвөн (4) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны гол зорилго нь шинээр үүсгэн зохион байгуулагдсан Үйлдвэрлэлийн багт компанийн бодлого, журмын дагуу, багийн зорилт, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө инженер техникийн үйлчилгээг үзүүлж, уурхайн төлөвлөлт, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллах юм. |
Үүрэг даалгавар:
- Гүний уурхай дахь өөрийн хариуцсан талбайд олборлолтын болон барилгын ажлуудын зорилтот төлөвлөгөө, ажиллах хүчний ажлын гарцын чанар, хуваарь мөрдөлт, талбайн харагдацынүзлэг шалгалт тодорхой давтамжтайгаар хийх.
- Огтлогч малталт, олборлолтын түвшний зохион байгуулалт, үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа, эрсдэлтэй холбоотой мэдээлэл, хамрах сэдвээр хангах гол хариуцлагатаны үүргийг гүйцэтгэх.
- Гэрээний бүлгүүдэд дэмжлэг үзүүлэхдээ ОТ-г төлөөлөх.
- Дэмжлэг үзүүлэх ажлын багуудад огтлогч малталт, олборлолтын түвшний олборлолт, барилгын үйл ажиллагааны бүх талуудтай холбоотой сайжруулалтын төслүүдэд туслах, удирдах.
- IPP-д оруулах гэх мэт бүх төлөвлөлт, хуваарийн мөчлөгүүдэд мэдээллээр хангах.
- Сар тутмынхаас төслийн үргэлжлэх хугацааны хяналт, хэрэгжилтийн хүснэгтэн тооцооллыг үүсгэж, хөтлөх.
- Дизайны файлууд, гүйцэтгэлийн төлөвлөгөөн дэх батлагдсан стандарт, журмуудын хэрэгжилтийг хянаж шалгах.
- Гаднах талуудаас ирсэн мэргэжлийн асуултуудад хариулах.
- Хэлстийн үйл ажиллагааг үр ашигтай байлгахад шаардлагатай бичгэн журам, баримт бичгийг боловсруулах (Удирдлагын Үйл ажиллагааны систем).
- Сарын нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуух гүйцэтгэлд туслах
Тавигдах шаардлага:
- Уул уурхайн инженер эсвэл холбогдолтой мэргэжлүүд- Бусад инженерийн мэргэжлүүдээр баклавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн байх
- 3-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Харилцааны өндөр чадвартай байх
- Аюулгүй ажиллагааны талаарх үүрэг хариуцлагаа, тодорхойлон заагдсан аюулгүй ажлын дадлыг дагаж мөрддөг байх
- Ажлын байрны аюулууд, ноцтой эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэгийг хөгжүүлэх, баримтлах талаар чадвартай байх
- Уурхайн хар зураг/зураг төсөл, зураглал, тайлан бэлтгэх зорилгоор уурхайн хэмжилт болон CAD системийн талаарх мэдлэгтэй байх
- AutoCAD, Vulcan, Surpac, Deswick эсвэл ижил төстэй компьютерийн 3D зураг төслийн програм хангамжуудыг ашиглах туршлагатай байх
- Microsoft Excel болон Office программуудыг ашиглах чадвартай байх
- Англи хэлний аман болон бичгийн ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)