Уул уурхайн инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Уурхайн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14/14 хувиартайгаар ажиллах нэг ( 1) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Ажлын төлөвлөгөө, хуваарийн дагуу хариуцсан хэсгүүдийн
малталт, өргөтгөлийн үйл ажиллагаанд тогтмол үзлэг хийх
- Багийн долоо хоног, сар тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөөний мэдээллийг танилцуулах
- Хөндлөн малталтын өргөтгөлийн ахлах мэргэжилтэн байхгүй тохиолдолд гүйцэтгэгч талуудтай өргөтгөлийн төсөлтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах
- IPP-д долоо хоног, улирал тутмын төлөвлөлт, тайланг гаргах, мэдээлэл нэгтгэх
- Төслийн үндсэн явцыг хянах мэдээллийн хүснэгтийг сар бүр боловсруулах
- Инженерийн зургийн программ дээр ( Autocad, Vulcan, Deswikcad, ) боловсруулсан зураг төсөл , уурхайн төлөвлөлтөнд хяналт тавих, хэрэгжүүлэх , гүйцэтгэлд хяналт тавих,
- Инженерийн зургийн программ дээр ( Autocad, Vulcan, Deswikcad, ) боловсруулсан зураг төсөл болон уурхайн төлөвлөгөөний бичиг баримтыг хадгалах , нэгтгэх.
- Гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ААДШ, Эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
- Уурхайн талбарын усны болон агааржуулалтын системийн засвар үйлчилгээний стратегийг агааржуулалт хариуцсан хэлтэстэй хамтран боловсруулах
- Хэлтсийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдсан журам, бичиг баримтыг боловсруулах
- Биет- Уурхайн ахилт, бэхэлгээний ажил болон шүршмэл бетоны чанарын хяналт болон тээврийн зохицуулалт
- Чанар хяналт - Уурхайн дезайны нийцэл , үл нийцэлийн хяналт, Хэв хүрээнээс илүү болон дутуу тэсрэлтийн хэмжээ, материалын хаягдал
- Бараа материалын ашиглалтын оновчтой стратегийг бий болгох, зардлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг хийх
- Уурхайн зохион байгуулалт, техникийн үйлчилгээний багтай ойр хамтран ажиллаж, төслийн үндсэн төлөвлөлтөнд нийцүүлэн ажлын хуваарилалт, төлөвлөгөөг боловсруулах
- Хөндлөн малталтын өргөтгөлийн хэсгийн холбогдох хурлуудад оролцох, хөтлөх
- Хөндлөн малталтын өргөтгөлийн төсөл, уурхайн үйлчилгээ, бетон/бэхэлгээний суурилуулалтын мэдээллээр хангах
Тавигдах шаардлага
- Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.