Уул уурхайн инженер

Нээлтийн огноо: 2022-02-10
Хаалтын огноо: 2022-02-24 17:30
Хэлтэс:

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхай - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Cүүлийн үеийн, дэвшилтэт технологи, аргачлал болон тоног төхөөрөмж хэрэглэн бүмээмжийг нэмэгдүүлэх, баяжуулалтын зэргийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Уурхайн дезайны загварын дагуу холбогдох техникийн мэдээллүүдийг судлан шинжилж уурхайг үйл ажиллагааны төлөвлөлт, хувиар, дезайн гаргах
  • Геологийн мэдээлэлүүд дээр үндэслэн уурхайн төлөвлөлтийг хийхэд туслан, дунд болон урт хугацааны төлөвлөлт, бүтээлийн зорилтонд хүрхэд дэмжлэг үзүүлэх
  • Хаягдал чулуу, агааржуулалт, төслийн инженерчлэл, буцаан дүүргэх,нөөцийг тооцоолох болон нэг болон хэсэг талбайгаас материал ашиглах, журмыг хэрэгжүүлэх, инженерийн ажлуудыг хэрэгжүүлэх, техникийн зөвлөмж гаргах үүрэгтэй
  • Олборлолтын тохиромжтой аргачлалыг тодорхойлох, тоног төхөөрөмж, байгууламж, биет хөрөнгө, үйл ажиллагааны зардал, хүн хүч, үйлдвэрлэлийн хэрэгцээгтодорхойлоход инженерингийн боломжийг судлах үүрэгтэй Бизнест үнэ цэнэ авчирах боломжуудыг тодорхойлон төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Инженерийн стандард болон журмуудыг боловсруулах болон хэрэгжүүлэх, асуудал шийдвэрлэх, шинэ технологийг үнэлэлт дүгнэлт хийхэд зөвлөмж өгөх
  • Зааварчилгааны дагуу шууд шийдвэрлэх боломжтой тулгамсан асуудлуудыг шийдвэрлэх.
  • Шаардлагын дагуу асуудал шийдвэрлэх ажлын хэсгийг зохион байгуулан, ахлах, гарсан үр дүнг тайлагнах
  • Өдөр тутамын ажил болон төслийн хүрээнд инженерийн зүгээс оролцож, хамтран ажиллагсад болон удирдах ажилчдад дэмжлэг үзүүлэх
  • Бичиг баримт, тайлан, зөвлөмж, аргачлалуудыг ойлгомжтой, тодорхой хэл дээр бичих
  • Төрөл бүрийн сайжруулалтын болон инженерийн төслүүдэд оролцох буюу ахлах
  • График, парето хистограм болон бусад статистик хэрэгслүүдийгашиглан, тайланг ахисан төвшинд хийж гүйцэтгэнэ.
  • Гүйцэтгэлийг хянах систем, програм хангамжуудыг ахисан төвшинд эзэмшин ашиглана.
  • Өөрчлөлтийн менежментийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэнэ

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл холбогдох бусад чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.