Уул уурхайн ахлах инженер

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай - Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уул уурхайн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь шинээр үүсгэн зохион байгуулагдсан Гүний уурхайн Үйлдвэрлэлийн багт компанийн бодлого, журмын дагуу, багийн зорилт, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө инженер техникийн үйлчилгээг үзүүлж, уурхайн төлөвлөлт, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Бүх ажлыг компанийн стандарт, аюулгүй ажлын журмын дагуу хийж гүйцэтгэх
  • Гүний уурхай дахь өөрийн хариуцсан талбайд олборлолтын болон барилгын ажлуудын зорилтот төлөвлөгөө, ажиллах хүчний ажлын гарцын чанар, хуваарь мөрдөлт, талбайн харагдацынүзлэг шалгалт тодорхой давтамжтайгаар хийх.
  • Огтлогч малталт, олборлолтын түвшний зохион байгуулалт, үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа, эрсдэлтэй холбоотой мэдээлэл, хамрах сэдвээр хангах гол хариуцлагатаны үүргийг гүйцэтгэх.
  • Ажлын байранд одоо байгаа болон болзошгүй аюулыг тодорхойлж, үр дүнтэйгээр удирдах.
  • Гэрээний бүлгүүдэд дэмжлэг үзүүлэхдээ ОТ-г төлөөлж, гадна талуудаас ирсэн мэргэжлийнг асуултуудад хариулах.
  • Цагийн (ажлын цаг) удирдлага, сургалт, санал бодлоо илэрхийлэх болон сахилга бат гэх мэт багийн гүйцэтгэлийг удирдах
  • Ажлаас гарах үр дүнгийн таамаглалыг тогтоох, ажлын эрэмбэлэлтэд чиглэл өгөх, ажлыг гүйцэтгэх аргачлалыг санал болгох бa/эсвэл санаачлах
  • Нэгдсэн Төлөвлөлийн Процесс (IPP) -д оруулах гэх мэт бүх төлөвлөлт, хуваарийн мөчлөгүүдэд оруулахад зориулсан системийг бий болгон, ажиллагааг хангах.
  • Хэлстийн үйл ажиллагааг үр ашигтай байлгахад шаардлагатай бичгэн журам, баримт бичгийг боловсруулах (Удирдлагын Үйл ажиллагааны систем).
  • Бизнесийн зорилтод хүрэхийн тулд Сарын Нэгдсэн Гүйцэтгэлийн Төлөвлөгөөний хуваарийн дагуух гүйцэтгэлд туслах
  • Уурхайн тасралтгүй сайжруулалтад хувь нэмрээ оруулан, сайжруулалт, шинэ санаачилгын боломжуудыг тодорхойлж хэрэгжүүлэн зардлыг бууруулах
  • Үйл ажиллагааны төгөлдөршил (найдвартай байдлын төлөө ажиллуулах гэх мэт), тоног төхөөрөмж сонгох, ажлын дараалал, нөөцийг оновчтой удирдах зэрэгт чиглэсэн төслүүдийг санаачлан удирдах
  • Дизайны файлууд, гүйцэтгэлийн төлөвлөгөөн дэх батлагдсан стандарт, журмуудын хэрэгжилтийг хянаж шалгах.
  • Бүх ажилчид, үйл ажиллагааны оролцогч талуудтай ажлын сайн харилцааг хөгжүүлж, сахих.
  • Осолд хариу арга хэмжээний протокол, тэдгээрийн шаардлагыг хангах талаар мэдлэгтэй байх.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл холбогдох инженерингийн чиглэлээр баклавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх
  • Бусадтай харилцах харилцааны өндөр чадвартай
  • Аюулгүй ажиллагааны талаарх үүрэг хариуцлагаа, тодорхойлон заагдсан аюулгүй ажлын дадлыг дагаж мөрддөгөө нотлон харуулсан байх
  • Ажлын байрны аюулууд, ноцтой эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэгийг хөгжүүлэх, баримтлах талаар чадвартай
  • Тэргүүлэх зорилт, нөөцийн төлөө өрсөлдөөнөөр хүндрэлтэй нөхцөл байдлыг ойлгож, чиглэлээр хангах чадвартайгаа нотлон харуулсан байх
  • Уурхайн хар зураг/зураг төсөл, зураглал, тайлан бэлтгэх зорилгоор уурхайн хэмжилт болон CAD системийн талаарх мэдлэгтэй болохоо нотлон харуулах.
  • AutoCAD, Vulcan, Surpac, Deswick эсвэл ижил төстэй компьютерийн 3D зураг төслийн програм хангамжуудыг ашиглах туршлагатай
  • Microsoft Excel болон Office программуудыг өндөр түвшинд ашиглах чадварыг сайтар эзэмшсэн
  • Баг эсвэл төсөл удирдаж байсан туршлагатай бол зайлшгүй харгалзан үзнэ.
  • Англи хэлний аман болон бичгийн ур чадварыг сайтар эзэшмсэн бол зайлшгүй харгалзан үзнэ.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn/local-career/ хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)