Ажил мэргэжил

Уул уурхайн ахлах инженер /1/

Нээлтийн огноо: 2020-12-03
Хаалтын огноо: 2020-12-16 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК -ийн Гүний уурхайн үйл ажиллагаа– Уурхайн бүтээн байгуулалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уул уурхайн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд тохирсон богино хугацааны төлөвлөлтийн системийг шинэчилэх болон хадгалах
  • Нэвтрэлтийн зураг төсөл, хуваарь, төлөвлөгөөг үнэн зөв, практик, салбарын стандартад нийцсэн, санал болгож буй дизайны удирдамж, холбогдох бүх дүрэм, журамд нийцсэн байдлаар бэлтгэх.
  • Уурхайн зураг төсөл, хуваарийг оновчтой болгож, төлөвлөсөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой төслийн ажлыг гүйцэтгэнэ.
  • Уурхайн төлөвлөлтийн талаархи бодитой, хэрэгжих боломжтой мэдээллийг цаг тухайд нь гаргаж, зохих ёсоор нь баримтжуулж, тодорхой мэдээлэх. Удирдлагын шийдвэр гаргах төлөвлөгөөг алдаагүй, сайн зохион байгуулалттай, товч бөгөөд бүрэн гүйцэд хэлбэрээр танилцуулж, хүсэлтийн дагуу товч болон дэлгэрэнгүй байдлаар тайлагнах
  • Уурхайн төлөвлөлтийн ажлын хөтөлбөрийг төлөвлөх болон зохицуулах, инженерийн багийг чиглүүлэх, зөвлөх
  • Ижил төстэй үйл ажиллагаатай уурхайнуудтай харьцуулахад ОТ эдгээр чиглэлээр үр дүнтэй өрсөлдөх боломжийг хангах үүднээс уурхайн талбайн аюулгүй байдал, бүтээмж, чанар, зардлыг сайжруулах санаачлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх.
  • Стандарт, тайлан, зураг төсөл, гарын авлага, хөрөнгийн бүртгэлийг бэлтгэх, хадгалах, хянах.
  • Төсөв боловсруулах үйл явцад жил бүр эсвэл шаардлагатай тохиолдолд оролцож, төсөв боловсруулахадтөлөвлөгөөний дагуу гаргах
  • Монгол Улсын болон олон улсын мэргэжил дээшлүүлэх удирдамжийн шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх (өөрөө удирдан чиглүүлэх эсвэл ажил олгогчийн ивээн тэтгэлгээр) дамжуулан мэдлэг, ур чадвараа өргөжүүлэн шинэчлэх.
  • Ажлын цаг, үдийн цай, ажил тарах, аюулгүй байдлын талаархи болон харилцаа холбооны талаархи журмыг мөрдөж ажиллах.
  • Аюулгүй ажлын орчныг удирдаж, хадгалах
  • Ажилчид болон төслийн оролцогч талуудтай ажлын сайн харилцаа холбоог хөгжүүлэх, хадгалах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага эсвэл ажлын байран дахь сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Гүний уурхайн орчинд дор хаяж 2 жил ажилласан байх
  • Автокад, Вулкан, Surpac, Deswick болон бусад холбогдох уул уурхайн 3D зураглалын програм дээр ахисан түвшний ур чадвартай байх
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн
  • Уурхайн нэвтрэлт /зураг төсөл/ төлөвлөлтийн үйл ажиллагаанууд, барилга байгууламж, гэрээний менежмент дээр ажиллаж байсан туршлагатай бол сайн

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү. "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.