Ажлын зар

Уулын ахлах инженер /16/

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл- Уурхайн налуу амны хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уулын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Туузан дамжуургын Налуу амны төслийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөгдсөн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн зорилгод нийцсэн байдлаар богино хугацааны төлөвлөлтийн системийг байнга шинэчилж, ажиллагааг хангах.
  • Бүтээн байгуулалтын дизайн, хуваарь, төлөвлөгөөг нарийн, бодит, үйлдвэрлэлийн стандартад нийцсэн байдлаар бэлтгэн, санал болгосон дизайны зөвлөж, бүх холбогдох хууль дүрэм, журамд нийцүүлэх.
  • Уурхайн дизайн, хуваарийг оновчтой болгон, төлөвлөсөн уурхайн үйл ажиллагаатай холбоотой төслийн ажлуудыг явуулах.
  • Төслийн болон гүйцэтгэгч талуудын инженерүүдийг сургах, манлайлан удирдах.
  • Баримт бичгийг боловсруулан, бодит цаг үеийн, амжилттай хэрэгжих уурхайн төлөвлөлтийн мэдээллийг цаг хугацаанд нь мэдээлэх. Төлөвлөгөөг алдаа дутагдалгүй, сайтар зохион байгуулсан, ойлгомжтой, бүрэн бүтэн байдлаар удирдлагын шийдвэр гаргуулахаар танилцуулах, шаардсан дагуу товч эсвэл тодорхой танилцуулгыг бичих.
  • Холбогдох тооцоолол, дизайн нь үнэн зөв, зориулалтад нийцсэн байлгах үүднээс төлөвлөгөө, санал, шаардлагуудын талаар оролцогч талуудтай хамтран ажиллаж, харилцах.
  • Уурхайн төлөвлөлтийн ажлын хөтөлбөрийг төлөвлөж, зохицуулан, инженерчлэлийн багийг сургаж, дадлагажуулах.
  • Бүтээн байгуулалт, уурхайн үйл ажиллагааны төлөвлөлтийн техникийн гол асуудлуудыг хариуцан, шаардлагатай мэдлэг, үйлчилгээгээр ханган ажиллах
  • Уурхайн талбарт аюулгүй ажиллагаа, бүтээмж, чанар, зардлын сайжруулалтын санаачилгуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх, ингэснээр ОТ нь ижил төстэй үйл ажиллагаануудтай харьцуулахад дээрх чиглэлүүдээр тэргүүлдэг байх.
  • Стандартууд, тайлан, зураг төсөл, гарын авлага, хөрөнгийн бүртгэлийг бэлтгэх, шинэчлэн сайжруулж, хянах.
  • Шаардлагатай үед Гэрээт байгууллагын удирдлагын үйл явцад оролцон тусгайлсан он сартайгаар үнэн зөв төлөвлөгөөний өгөгдлүүдээр хангах.

Тавигдах шаардлага

  • Инженер (Уул уурхайн инженерчлэлийн бол давуу) эсвэл адилтгах чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • 6-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Гүний уурхайн орчинд дор хаяж 2 жил ажилласан байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2020 оны 2 сарын 10-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)